UBLife Logo
Дэлхий

Трампын 48 цагийн тулган шаардалт дуусаж байна

Трампын 48 цагийн тулган шаардалт дуусаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хандан 48 цагийн дотор Ормузын хоолойг чөлөөлөхийг шаардсан билээ. Тэрээр “Хэрэв Иран 48 цагийн дотор энэ хоолойг бүрэн чөлөөлж, хөлөг онгоц нэвтрүүлэхгүй бол АНУ Ираны хамгийн томоос нь эхлээд бүх цахилгаан станцыг сөнөөнө” гэж сүрдүүлсэн юм. Түүний шаардлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.

Харин Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф “Хэрэв манай цахилгаан станцад халдвал бид Ойрх Дорнодын эрчим хүч, нефтийн дэд бүтцүүдэд хариу цохилтыг нэн даруй өгөх болно. Энэ бол манай хууль ёсны эрх. Ираны цохилтын дараа дэлхийд нефтийн үнэ урт хугацааны турш өссөөр байх болно” гэж хариу анхаарууллаа. Мөн Ормузын хоолойг бүрэн хааж, Ираны сүйдсэн цахилгаан станцуудыг сэргээн босгохоос наана нээхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн тээврийн 20 хувь нь өнгөрдөг. Дайн эхэлснээс хойш Ираны арми хоолойг хааж, Персийн булангийн орнуудын нефтийн үйлдвэрүүдэд цохилт өгснөөр одоо нефтийн үнэ дээд хэмжээндээ хүрээд байна. Шинжээчид хэрэв Ормузын хоолой зургаадугаар сар хүртэл хаагдах юм бол дэлхийн эдийн засгийн өсөлт 2,9 хувь буурна, нэг баррель нефтийн үнэ оны сүүлээр 132 ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...