UBLife Logo
Дэлхий

Энэ өдөр түүхэнд: Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр

Энэ өдөр түүхэнд: Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр

Өнөөдөр 2026.03.24. Энэ оны 83 дахь өдөр бол он дуусахад 282 хоног үлдээд байна. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө -3 хэмийн хүйтэн. Нар 06,47 цагт мандаж, 19.10 цагт шингэнэ.

1882 оны гуравдугаар сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээв. Энэ өдрийг Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Угандад өнөөдөр Мод тарих үндэсний өдөр бол Аргентинд Хууль, шударга ёсны өдөр юм.

Америкийн жүжигчин Рональд Ли Эрми, Питер Жейкобсон, Лара Флинн Бойл, Жим Парсонс, Жессика Честейн, Английн жүжигчин Патрик Малахайд, Францын жүжигчин Жан-Кристоф Буве, Испанийн жүжигчин Мария Вальверде зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1260 - Хубилай Кайпин (хожмын Шанду) хотод “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө "Их Хаан" хэмжээн өргөмжлөв.  

1401 - Түрэг-Монголын хаан Төмөр Дамаск хотноо хаан ширээнээс буув.

1934 - АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгожээ.

1965 - Сансрын "Рейнжер 9" хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулав.

1972 – “Загалмайлсан эцэг” кино дэлгэцэд гарлаа.

2003 - Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракт явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.

Хаврын дунд Цагаагчин туулай сарын долоон улаан улаагчин тахиа өдөр

Ангараг гараг. Билгийн тооллын 6, Чөлөөт эх одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...