ОХУ-ын Спорт бөхийн холбооны сонгуулиар тус холбооны Гүйцэтгэх зөвлөлд орсон боксын IBA-гийн Ерөнхийлөгч Умар Кремлев бөхийн спортыг хөгжүүлэх талаар сонирхолтой мэдэгдэл хийлээ.
Түүний хийхээр төлөвлөж байгаа зүйлс:
— Тамирчин, дасгалжуулагч нарын хөгжил дэвшилд хамгийн шилдэг нөхцөл бүрдүүлэхийн тулд бид 2026 оныг дуустал 1000 спортын танхимыг хэрэглэл, баазаар бүрэн хангана.
— Иван Ярыгины тэмцээнийг ДАШТ-ээс илүү том, хүчтэй тэмцээн болгоно.
— Эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны улсын аваргын тэмцээний шагналын санг доод тал нь 50 сая рубль (610 мянган ам.доллар) болгоно.
— Авто машины дилер “Рольф” компани Спорт бөхийн холбооны ерөнхий ивээн тэтгэч болно. Дэлхийн аварга болсон бөхчүүд санхүүгийн шагналаас гадна машин авна.
— Жил болгон бөхчүүдийн форумыг зохион байгуулна. Тамирчин, багш болгон хүсэл, саналаа чөлөөтэй илэрхийлэх индэр.

