Өнөөдөр буюу 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
