“Weverse” платформ Өмнөд Солонгосын хип-хоп ертөнцийг удахгүй дийлэх ёстой зургаан ирээдүйтэй рэп дуучныг танилцууллаа. Хэдийгээр зарим нь олон жилийн туршлагатай уран бүтээлч байгаа ч шинжээчид тэднийг одоо уран бүтээлийнхээ шинэ үед орсон гэж дүгнэжээ.
VANTA01: Шинэлэг дуу, шинэ туршилт
VANTA01-ийн уран бүтээл заримдаа уламжлалт хип-хопоос халин гарч, электрон, авангард хөгжимд ойртон очдог.
2DaYellow: Эмэгтэй рэпийн шинэ эрч хүч
Өмнөд Солонгост эмэгтэй рэп дуучид гол байр суурь эзлэх нь тун ховор байсан бол одоо цаг өөрчлөгджээ. Солонгост түүнийг Ida гэдгээр нь сайн мэдэх бол 2DaYellow бүтэн нэр нь дэлхийн дэвжээнд зориулагдсан юм. 2023 онд анхны цомгоо гаргасан тэрээр 2026 оныг өөрийн жил болгоно.
Marv: Афробит ба R&B
Marv бол дэлхийн хамгийн сүүлийн трендүүдийг ашиглаж чаддаг артист. “Show Me the Money” шоуны 12 дахь хэсэгт оролцсоноор олны танил болсон.
Ocean Oh: Рок элементтэй хип-хоп
Хип-хоп хөгжмийг роктой хослуулсан уран бүтээлч. Солонгосын инди-рок, альтернатив рэп гэж байгаа. Түүний дууны үгнүүд өөртөө итгэлгүй байх, сэтгэл гутрал, депресс, сөрөг үзэл гэх мэт хүнд сэдвүүдтэй.
Jeffrey White: Өөрийн бодлоо өөрөө л хэлнэ
Jeffrey White 2023 онд “SAINT” бүрэн хэмжээний цомгоор замналаа эхлүүлсэн амбиц өндөр дуучин. Michael Jackson, Ye нарыг бишрэн шүтэж, хэзээ нэгэн цагт домог болох бүтээл хийхийг хүсдэг.
Effie: Hyperpop ба underground K-pop
Effie бол гиперпоп хөгжмийн фенүүдэд танил нэр. Их Британийн DAZED, Америкийн Pitchfork нар түүнийг эртнээс үнэлж байлаа. Тэрээр өөрийн стилиэ “underground K-pop” гэж тодорхойлсон.
