UBLife Logo
Спорт

Эрдэнэдалай “maaRaa” дасгалжуулагчийн зургаас ярилцлага авлаа

Эрдэнэдалай “maaRaa” дасгалжуулагчийн зургаас ярилцлага авлаа

Цахим спортын Монголын шилдэг баг “The MongolZ” саяхан  “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд оролцож, 5-6 дугаар байрт шалгарсан билээ. Тус тэмцээнд багийн дасгалжуулагч Эрдэнэдалай “maaRaa” Баянбат оролцоогүй. Шалтгаан нь тун баяртай мэдээ. Манай дасгалжуулагч хоёр дахь удаагаа аав болсон юм.

Чухал тэмцээнд оролцож байсан “The MongolZ” баг бүр дасгалжуулагчгүй байж болохгүй гээд багшийнхаа гэрэл зургийг арын сандал дээрээ байрлуулжээ. Харин гадаадын сэтгүүлчид тус зургаас ярилцлага авах гэж оролдсон ч “maaRaa” хариу өгсөнгүй.

Тэмцээний дараа Содбаяр "Techno4K" Мөнхболд “Aurora Gaming багтай хийсэн тулаан дасгалжуулагч ямар хэрэгтэйг харуулсан тоглолт байлаа. Inferno-д бид ялагдаж байхад дасгалжуулагч завсарлага аваад бүгд сайн хэлэлцэж болох байсан” гэж ярьж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...