UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Азийн АШТ-д оролцох орос бөхчүүд

Чөлөөт бөх: Азийн АШТ-д оролцох орос бөхчүүд

Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Ази тивийн АШТ эхлэхэд 7 хоног үлдлээ. Тэмцээнд нийт 350, харин эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд 125 бөх барилдах гэж байна. Энэхүү 125 бөхөөс 12 нь орос иргэншилтэй байсан бөхчүүд байгаа юм. Орос бөхчүүд өмнө нь ч гадаадын улсын өмнөөс барилддаг байсан. Гэхдээ Украины дайны хоригоос болоод маш ихээр иргэншлээ сольж байгаа юм. Ингээд Азийн АШТ-д ирж байгаа хуучин орос бөхчүүдийг танилцуулья.

Тэдний найм нь дагестан, хоёр нь якут, харин ингушет, кабардин балкараас тус бүр нэг бөх байна.

Хамгийн алдартай нь олимпын аварга Ахмед Тажудинов (97 кг, Бахрейн), Разамбек Жамалов (79 кг, Узбекистан).

Ахмед Азийн хошой аварга, Азийн наадмын тэргүүн бөх. Бахрейний шигшээ багийн Магомедрасул Аслуев (74 кг), Хидир Сайпудинов (86 кг),  Магомед  Шарипов (92 кг), Шамиль Шарипов (125 кг) нар ч Азийн аваргаас хос медальтай тамирчид. Бахрейнд мөн дагестан залуу Алибег Алибегов (65 кг) байна.

Разамбек Жамалов анх удаа Азийн аваргад оролцох гэж байна.

Тажикстаны якут бөх Виктор Рассадин (70 кг) Азийн АШТ-ий финалд хоёр шалгарч байлаа.

Тажикистаны шигшээд Якутын Айял Белолюбский (57 кг), Дагестаны Абдулмажид Кудиев (65 кг), Ингушийн Исмаил Картоев (92 кг) нар барилдана. Киргизийн шигшээд  Кабардино-Балкарийн Малик Шаваев зодоглоно.

Азийн АШТ Киргизийн Бишкек хотод дөрөвдүгээр сарын 6-наас 12-нд явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...