2020 оны хоёрдугаар сард "Sex Education" цувралын шинэ бүлэг гарах тухай мэдээ гарснаас хойш жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Цар тахлын улмаас зураг авалт хойшилж, ихээхэн цаг алдсан ч өнгөрсөн есдүгээр сард зураг авалт ашгүй нэг үргэлжилж, ийнхүү шинэ бүлгээ үзэх боломж ирлээ.

Эцэст нь бид хэзээ гарах хугацааг мэдэж авлаа:
2021 оны есдүгээр сарын 17-ны баасан гарагт!

Тус бүлэгт олон сонирхолтой шинэ зүйл нэмэгдсэн тухай кино бүтээлчид хуваалцжээ. Жишээ нь шинэ дүрүүд. Сургуулийн шинэ захирал болох Хоупийн дүрийг Жемайма Кёрк бүтээжээ. Мөн киноны анхны зургууд цацагдаад байгаа бөгөөд дүрүүд яаж өөрчлөгдсөн, хэрхэн харагдах болсныг эндээс сонирхоорой.





