Аймшгийн киноны ертөнцөд нэг амжилттай бүтээл бүтэн франчайз болон тэлэх нь түгээмэл үзэгдэл. Гэвч эх бүтээлийн амжилтыг давах нь цөөн. Зарим үргэлжлэл нь чимээгүйхэн гарч, үзэгчдийн анхаарлаас бүрэн гарсан байдаг. Тэгвэл таны огт сонсоогүй байх магадлалтай аймшгийн киноны 10 үргэлжлэл ангийг танилцуулж байна.
1. Bates Motel

Psycho бол аймшгийн киноны түүхэн сонгодог бүтээл. Харин олон хүн мэддэггүй нэг зүйл бол 1987 онд телевизийн зориулалттай Bates Motel нэртэй үргэлжлэл анги гарсан явдал юм. Энэхүү кино нь эх киноны дараах үйл явдлыг өгүүлдэг ч шүүмжлэгчдээс тааруухан үнэлгээ авч, хурдан мартагджээ.
2. From Dusk Till Dawn 2: Texas Blood Money

From Dusk Till Dawn кино нь Квентин Тарантиногийн бичсэн кино зохиолоор бүтээгдсэн бөгөөд найруулагч Роберт Родригезийн бүтээл юм. DVD хэлбэрээр чимээгүй гарсан энэхүү үргэлжлэл бүтээлд эх киноны одууд эргэн ирээгүй бөгөөд үзэгчдийн анхаарлыг төдийлөн татаж чадаагүй өнгөрсөн юм.
3. Hostel: Part III

“Hostel” франчайз хүчирхийлэл, аймшигтай дүрслэлээрээ алдартай. Харин гуравдугаар анги нь найруулагч Эли Ротын оролцоогүйгээр бүтээгдсэн бөгөөд Европын өрнөлийг орхиж, Лас Вегаст үйл явдал үргэлжлэх болсон нь фенүүдийн урмыг хугалжээ.
4. Book of Shadows: Blair Witch 2

“The Blair Witch Project” кино интернэтийн эрин үеийн хамгийн хүчтэй маркетингийн кампанит ажлуудын нэгээр амжилт олсон. Гэвч ердөө нэг жилийн дараа гарсан үргэлжлэл нь “found footage” хэв маягаа орхисон нь үзэгчид болон шүүмжлэгчдийн зүгээс шүүмжлэл дагуулж, удалгүй мартагдсан юм.
5. Look What's Happened to Rosemary's Baby

Rosemary's Baby киноны телевизийн үргэлжлэл 1976 онд гарсан ч эх бүтээлийн сэтгэлзүйн айдсыг хадгалж чадсангүй. Үзэгчид эв хавгүй найруулга, сул өгүүлэмжийг нь шүүмжилдэг билээ.
6. S. Darko: A Donnie Darko Tale

Donnie Darko бол “cult“ статустай кино. Гэвч долоон жилийн дараа гарсан S. Darko нь гол дүрийн дүү Самантагийн тухай өгүүлсэн ч эх бүтээлийн өвөрмөц уур амьсгалыг давтаж чадалгүй шүүмжлэлд өртжээ.
7. The Butterfly Effect 3: Revelations

The Butterfly Effect киноны гуравдугаар анги DVD хэлбэрээр гарсан бөгөөд цаг хугацаагаар аялах сэдвийг гэмт хэргийн мөрдлөгтэй хослуулсан. Гэвч эх киноны философи, сэтгэлзүйн гүн гүнзгий байдлыг гаргаж чадаагүй юм.
8. See No Evil 2

WWE-ийн бөх Кэйнийн тоглосон “See No Evil” киноны үргэлжлэл найман жилийн дараа гарсан юм. Гэвч эх кино шигээ олны анхаарал татаж чадалгүй өнгөрөв.
9. The Craft: Legacy

1996 оны “cult“ бүтээл The Craft-ийн үргэлжлэл кино цар тахлын үеэр гарсан ч үзэгчдийн сонирхлыг бараг татаагүй юм. 18 сая ам.долларын төсөвтэй бүтээл дэлхий даяар 2 сая хүрэхгүй орлого олжээ.
10. American Psycho 2

Анх өөр триллер кино байхаар төлөвлөгдөж байсан бүтээлийг хожим American Psycho-той холбосон гэдэг. Гол дүрд тоглосон Мила Кунис хүртэл дараа нь киноноосоо ичдэгээ илэрхийлж, “энэ киног болиулаач” хэмээн ярьж байсан удаатай.
