UBLife Logo
Эрүүл мэнд

Өдөр бүр 10 мянган алхам алхахад биед гарах 9 өөрчлөлт

Өдөр бүр 10 мянган алхам алхахад биед гарах 9 өөрчлөлт

Өдөр бүр тогтмол алхах нь биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүйн талаас асар их нөлөө үзүүлдэг байна. Зөвхөн алхаад зогсохгүй ус сайн ууж, хоолоо сайн идэж, унтаж амрах шаардлагатайг бүү мартаарай.

Нэг өдрийн дараа

Таны алхаа болон хурд, жингээс шалтгаалаад дунджаар 300-500 калори шатсан байх бөгөөд цусны эргэлт сайжирч, булчин, тархи илүү сайн ажиллагаатай болох болно. Эндорфин даавар ихээр ялгарч, сэтгэл санаа сайжирч, анхаарал төвлөрөл нэмэгдэн, эрч хүч нэмэгдэж эхэлдэг. Нэг л өдөр алхахад тархи аливаа юмсыг илүү тод томруун, нээлттэй хүлээн авах чадвартай болдог байна.

Нэг долоо хоногийн дараа

Нойрны чанар сайжирч, алхалтын хэмнэлийн ачаар өдөр, шөнийн цагийн ялгаа, амарч, ажиллах цаг илүү тодорхой болж ирнэ. Мөн зүрх тань хөдөлгөөндөө дасаж эхэлсэн байдаг. Өдрийн ажил үүргүүд бэрхшээл багатай санагдаж, стресс, айдас, түгшилт, сэтгэлээр унах зэрэг мэдрэмжүүд багасч, бие тань илүү эрч хүчтэй болно.

Нэг сарын дараа

Биеийн жин, бэлхүүсний тойрог, өөхлөлт багасч эхэлнэ. Мөн цусны даралт буурч, өөх тосны хэмжээ, сахарын хэмжээ тогтворжиж эхэлдэг. Алхах нь улам илүү амархан санагдаж, бие тань бүхэлдээ дасах бөгөөд өөрөө аяндаа л хийдэг зуршил болон хувирна.

Гурван сарын дараа

Судалгаануудаас үзэхэд гурван сарын дараа гэхэд түгшүүр, сэтгэл гутрал, ядаргаа зэрэг нэн мэдэгдэхүйц буурч, сэтгэл санаа бүхэлдээ дээрдэн хөнгөрдөг байна. Зүрх сайжирч, ой тогтоолт, анхаарал төвлөрөл, асуудлыг шийдэх чадвар сайжирч, биеийн жин мэдэгдэхүйц багасна.

Зургаан сарын дараа

Алхах нь таны зайлшгүй хийх үйлдлүүдийн нэг болж, бие тань бүхэлдээ дассан байх болно. Булчин, яс, үе, эрч хүч бүгд сайжирч, ачаалал даах чадвар асар их нэмэгдэнэ. Чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг өвчний эрсдэл буурч, уушгины багтаамж сайжирч, бие бүхэлдээ хөнгөрсөн байх болно.

Нэг жилийн дараа

Биеийн жин эрүүл, эрсдэлгүй хэмжээндээ хүрнэ. Дементиа, хорт хавдар зэрэг ноцтой өвчний эрсдэл буурч, биеийн цаашдын урт хугацааны эрүүл энх байдал асар их нэмэгдэнэ. Өөр нэмэлт хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэхгүйгээр бие тань эрүүл, эрч хүчтэй байх боломжтой болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...