Парисын олимпын наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 57 кг-ийн жингийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Японы Цүгүми Сакүраи 24 настайдаа зодог тайллаа. Тэрээр дасгалжуулагчийн ажилд шилжиж байгаа бөгөөд төрөлх Коочи мужийн Конан хотдоо бөхийн сургууль нээсэн байна.
Сакүраи 2021 онд 55 кг, 2022, 2023 онд 57 кг жинд дэлхийн аварга болж байсан. 2024 оны Парисын олимпод түрүүлсэн нь Коочи мужийн уугуул тамирчин 92 жилийн дараа олимпын аварга болж байгаа хэрэг байлаа. Алс тэртээ 1932 оны олимпод энэ мужаас усанд сэлэлтийн Китамүра Күсүо түрүүлж байжээ. Тэр жилээ Сакүраи Японы Хүндэт одонгоор шагнагдсан.
2025 оны дөрөвдүгээр сараас Коочи их сургуульд элссэн. Аравдугаар сард олимпоос хойш 1 жил 2 сарын дараа анхны тэмцээн нь болох Бүх японы АШТ-д зодоглож, түрүүлсэн.
