UBLife Logo
Спорт

Э.Даваанасан Азийн аварга боллоо

Э.Даваанасан Азийн аварга боллоо

Чөлөөт бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны Бишкек хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан явагдлаа.

Эмэгтэй 55 кг-д залуу мастер О.Ариунзаяа хүрэл медаль, 68 кг-д Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэй 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан нэвтхэн түрүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ААШТ-ий гурван алт, гурван мөнгөн медальт, Азийн наадмын аварга Киргизийн Айпери Медет Кызыг 4:2-оор ялсан юм.

76 кг-ын дүн:

1. Энх-Амарын Даваанасан (Монгол)

2. Айпери Медет Кызы (Кыргызстан)

3. Гүлмарал Еркебаева (Казахстан)

3. Ли Вэньжи (БНХАУ)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна