Улаанбаатарт өнөөдөр цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 8-10 градус дулаан байна.
Ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 28, 30-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.