UBLife Logo
Лавлах

Улаанбаатарт маргааш хур тунадас орно

Улаанбаатарт маргааш хур тунадас орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Улаанбаатарт өнөөдөр их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур +7 градус дулаан байна. Маргааш ялимгүй хур тунадас орно.

Маргааш буюу 11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-2 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. 11, 14-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна