UBLife Logo
Сэтгэл судлал

Яг одоо хайртай хүнээ санаж байгаа хүмүүсийн л ойлгож мэдрэх 10 зүйл

Яг одоо хайртай хүнээ санаж байгаа хүмүүсийн л ойлгож мэдрэх 10 зүйл

Хэн нэгнийг асар ихээр үгүйлэн санаж байгаа хүмүүст хамгийн ихээр мэдрэгдэж буй тэр мэдрэмжүүдийг хуваалцаж байна. Хэн нэгнийг санаж байгаа бол цааш түгээгээрэй.

1. Хайрын дуу болгон таны зүрхийг өвтгөнө.

Зүгээр л нэг дуу сонсож суутал дундуур нь гэнэтхэн гунигтай үг, аялгуутай дуу явахад та шууд л хоосрох шиг болно. Нэг мэдэхэд тэр дуунд улам л автаж, нөгөө хүнээ асар ихээр санаж эхэлсэн байдаг. Иймээс дуу сонсож ажил, хичээлээ хийх гэж байгаа бол плэйлистээ зөв сонгож тавиарай.

2. Гунигтай кино үзэхийг ч хүсэхгүй болно.

Тиймээс л олон арван хөгжилтэй цуврал кино үзэж ихэнх цагийг өнгөрүүлдэг. Эсвэл тулаантай, аймшгийн гээд л. Хэрэв гунигтай кино, тэр нь бүр танд ойр мэдрэмж төрүүлэх тийм кино үзчихвэл "дуус..."

3. Тэр хүндээ хэлмээр байгаа бүх үгээ гаргамаар санагдана.

Санасан сэтгэлээсээ болоод та яруу найрагч болж мэдэх юм. Эсвэл өөрийн эрхгүй түүндээ зориулаад уртаас урт захиа бичмээр, дуу бичсэн ч чадах юм шиг санагдана.

4. Уулзах мөчийг янз бүрээр төсөөлнө.

Та санан хүлээсэн нэгэнтэйгээ уулзаж буй мөчөө хэдэн арван янзаар төсөөлдөг. Тэгээд хамтдаа хоолонд орж, гадуур зугаалж, аялж байна гээд л. Уулзаад уйлах болов уу, хэлэх үггүй болж гацах болов уу? Энэ болгоныг хурдхан мэдрэх өдөр ирнэ гэж найддаг.

5. Түүнийг тань санагдуулсан ямар нэгэн зүйлийг хараад цочирдох мөч.

Гадуур алхаж явахдаа гэнэтхэн адил төстэй нэгэнтэй таарах, санагдуулсан дуу сонсох, хамт явдаг байсан газраар явах мөч таныг цочролд оруулах шиг л болдог.

6. Таныг амьд гэдгийг илүү мэдрүүлж өгдөг.

Хэн нэгнийг санах, хайрлах, гуниглах, догдлох энэ мэдрэмжүүд заримдаа хэцүү, тэвчихийн аргагүй санагдаж магадгүй ч та хэзээ хэзээнээс илүү өөрийгөө амьд гэдгийг мэдэрч, амьдралыг илүү ихээр хайрладаг. Энэ мэдрэмжүүдийн ачаар та өдөр хоногуудыг баялаг өнгөрөөж, итгэх итгэлтэй болж чаддаг. Энэ бол гайхалтай зүйл.

7. Та хамгийн тэвчээртэй байж сурч буй.

Таны тэвчээрийг барна гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Хэн нэгнийг хүлээнэ гэдэг, бас санаж дурссан хэрнээ сэтгэлээ барин өдий хүртэл явна гэдэг танд тэвчээр хайрласаар байдаг. Хайртай хүнтэйгээ уулзахгүй нэг хоносон ч энэ танд багахан ч атугай тэвчээр өгч л байгаа.

8. Та бусдад сэтгэлийн дэм өгч чаддаг болоод байгаа.

Гунигтай мэдрэмжүүдийг мэдэрч үзсэн, ойлгодгийн хувьд та хүнд байдалд байгаа хэн нэгний сэтгэлийг хэрхэн өргөхөө болон яаж ярилцахаа маш сайн мэддэг. Та бусдад хамгийн үнэтэй зөвлөгөөг өгч, итгэлийг нь хүлээж чаддаг. Энэ бол хүн болгонд байхгүй чадвар юм.

9. Аливаа зүйлээс хамгийн сайхныг нь олж харах чадварыг өөртөө суулгасаар.

Хэн нэгэн хайртай хүнтэйгээ, найзууд, гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан тухай яриад ирэхэд ч та тэдний талд орж бусдыг буруутгахгүй гэж боддог. Учир нь та асуудлын цөмийг олж харахыг хичээж, гаргасан муухай зангийнх нь цаана байгаа сайхан зүйлийг ч ил болгохыг зорьдог. Та бусдад буруу зөвлөгөө өгч, бүгдийг харлуулах гэж биш харин ч тус нэмэр болохыг оролдож, хүнд хэцүү зовлон дундаас ч нэг эерэг зүйлийг олж харахыг хичээдэг.

10. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстойг та хэнээс ч илүү мэддэг.

Бидэнд байгаа зүйлийн үнэ цэн яг алга болох үедээ л илүү тодордог гэдэг. Гэхдээ үүнийг өөрийн биеэр туулж мэдэхгүйн тулд бүх зүйлийг байгаа дээр нь л хайрлаж, үнэлдэг байх хэрэгтэй. Таны хувьд бол энэ тийм ч бэрх зүйл биш. Харин ч та нэг өдөр ч гэсэн хамт байхын жаргалыг, аливаад сэтгэл ханаж сурах, байгаа мөчийг мэдрэхийг илүүд үздэг нэгэн. Энэ чанар таны амьдралыг илүү өнгөлөг, аз жаргалтай болгож байдаг шиг та ч бас будыг ийм байгаасай гэж хүсдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...