Өндрөөс авсан шилдэг гэрэл зургийн “Annual SkyPixel Photo” уралдааны ялагч нар тодорлоо. Энэ жил 11 дэх удаагаа явагдаж байгаа тус тэмцээнийг Хятадын дрон үйлдвэрлэлийн DJI компани ивээн тэтгэжээ.
Нийт 95 мянган уран бүтээл ирснээс Гран При шагналыг Норвегийн Филип Гребендийн “Хаалга” гэрэл зураг хүртсэн байна.

Рэй Вугийн Хонконгийг маш өвөрмөц өнцгөөс харуулсан “Эвлүүлдэг хот” зураг.

Намибид авсан зураг. Александр Бриссон.

Ф.Дилек Юрдакул “Хивсэн тал” зургаа 2023 онд Дешемеалтыд (Анталья) авчээ. Ажилчид хивсээ хатааж байгаа нь.

Деннис Шмельц шүүгчдийг “Хүний нүд” зургаараа гайхуулсан. Японы галт уулын Кагами Нума нуурны хэлбэр нь яг л хүний нүд шиг буужээ.

Даниэле Черавологийн “Юрийн галавын эрэг” бүтээл.

Екатерина Полищук “Мөсөн гулгуурын талбай дээр” зураг.

Дэниелийн “Шатаж буй гавлын яс” зураг. 2021 оны зун Фаградальсфьядль галт уул идэвхжиж байх үеэр авчээ.

Артур Карвалью “Лиссабоны шар түүх” бүтээл.

Матео “Иггдрасиль”.

Боринг “Агааржуулагч”.

