UBLife Logo
Дэлхий

Путин Трамптай утсаар ярьж, Ялалтын баяраар гал зогсоох санал тавив

Путин Трамптай утсаар ярьж, Ялалтын баяраар гал зогсоох санал тавив

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай бүтэн цаг хагас утсаар ярьж, тавдугаар сарын 9-ний Ялалтын баяраар гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэж Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ. Мөн Путин саяхан Трампын амь насанд халдах оролдлого гарсанд харамсаж байгаагаа хэлээд алан хядах үйл ажиллагааг шүүмжилсэн байна.

Харин Дональд Трамп хэдэн цагийн дараа сэтгүүлчдийн өмнө гарч ирэхдээ гал зогсоох саналыг өөрөө гаргасан гэж хэллээ. Тэрээр “Би Ерөнхийлөгч Путинтэй утсаар маш удаан ярилаа. Тэгээд бага хугацаанд байлдаанаа зогсоох санал гаргасан. Путин энэ талаар зарлах байх. Маш богинохон хугаа ч байсан хамаагүй гал зогсоох хэрэгтэй гэж хэлсэн. Олон хүн дэмий амь насаа алдаж байна” гэж хэллээ.  

Өмнө нь ОХУ, Украины талууд Улаан өндөгний баяраар нэг өдөр гал зогсоож байлаа. Гэхдээ дараа нь хоёр тал нэг нэгнээ гэрээгээ зөрчсөн гэж буруутгаж байсан билээ.

Энэ жил ОХУ-ын Засгийн газраас Ялалтын баярын жагсаалаа цэргийн техник ашиглалгүй, даруухан хийнэ гэж зарлаад байгаа юм. Учир нь сүүлийн үед Украины армийн дрон, нисэгчгүй онгоцнууд Москваг даван, Уралын нуруунд ч хүрдэг болоод байгаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...