Электроник хөгжмийн соёл, клубын орчныг шинэ өнцгөөс харуулах Clubbing Heritage олон улсын цуврал арга хэмжээ энэ жил анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тус эвент нь Playtime Festival-тай хамтран, Goethe-Institut болон Italian Cultural Institute Beijing-ийн дэмжлэгтэйгээр 4-р сарын 30, 5-р сарын 1-нд болох юм.
Маргааш буюу 5-р сарын 1-нд үндсэн хөтөлбөр NARBAR-т үргэлжилнэ.
Панел хэлэлцүүлэг (15:00–18:00) @NARBAR
Хоёр үндсэн сэдвийн хүрээнд олон улсын болон дотоодын уран бүтээлчид, продюсерууд, соёлын төлөөллүүд оролцоно.
Панел 1
“The Art of Live Performance & Preserving the Night”
(Уран сайхны илэрхийлэл ба лэйбл хөгжүүлэлт)

Оролцогчид:
Function — Infrastructure лэйблийг үүсгэн байгуулагч
Anthony Linell — Northern Electronics хамтран үүсгэн байгуулагч
EID55558.55 — Монголын андерграунд артист
Kouni — DJ, идэвхтэн
Панел 2
“Running a Club, Building a Culture”
(Клуб ба хамт олны соёл, улс төрийн үүрэг)

Оролцогчид:
Naja Orashvili
Giorgi Kikonishvili
Bilguun Tuvshinbold
Giuseppe Moramarco
Эдгээр хэлэлцүүлгүүд нь клубын соёл хэрхэн үүсдэг, электроник хөгжим зөвхөн entertainment биш гэдгийг, соёл, улс төр, нийгмийн нөлөө гэх мэт сэдвүүдийг илүү гүнзгий авч үзэх болно.
AFTER EVENT @On’n Off
Арга хэмжээ On’n Off Club-т болох Club Night-аар өндөрлөнө.
Энэ нь зөвхөн нэг эвент биш, харин хотын электроник хөгжмийн соёл, хүмүүсийн холбоо, хамтын туршлага болж өргөжих юм.
Панел + оройн эвентийн тасалбар: 29,000₮
Зөвхөн NARBAR-ийн албан ёсны вэбсайтаар худалдаалагдана
Насны хязгаар: +18 (ID шаардлагатай)

Clubbing Heritage нь зүгээр нэг party биш. Энэ бол электроник хөгжмийн соёлын тухай яриа, олон улсын артистуудтай шууд холбогдох боломж. Улаанбаатарт ховор тохиох соёлын солилцоо гэдэг утгаар нь хүлээн авч, хоцролгүй оролцоорой. Хэрэв чи электроник хөгжимд дуртай бол, эсвэл зүгээр л шинэ мэдрэмж хайж байгаа бол энэ эвент анхаарал татахуйц сонголт байх болно.

