UBLife Logo
Хөгжим

Судалгаа | Хамгийн ихээр стресс тайлдаг хамтлагаар Linkin Park тодорчээ

Судалгаа | Хамгийн ихээр стресс тайлдаг хамтлагаар Linkin Park тодорчээ

Стресс, сэтгэлзүйн ачааллаа бууруулахад хүмүүс ямар хөгжим сонсдог вэ? Эрүүл мэндийн програм хангамж хөгжүүлэгч Tebra-гийн хийсэн шинэ судалгаа энэ асуултад тодорхой хариу өгч, Linkin Park-ийг стресс тайлахад хамгийн тохиромжтой, шилдэг уран бүтээлчээр нэрлэсэн байна.

1000 оролцогч, 150 мянга гаруй дууг энэхүү судалгааны явцад шинжилсэн юм байна. АНУ-ын 1000 орчим хүн стресс болон “хэт ачаалалтай” үедээ ямар хөгжим сонсдог талаар асуулга бөглөсөн байна. Үүнээс гадна судлаачид 560 гаруй стресс тайлах плэйлист, сэтгэлзүйн эрүүл мэндийн холбогдолтой плейлистүүд доторх 155,626 дууны өгөгдлийг шинжилжээ.

Судалгааны дүнгээр тодорхой төрлийн дуу, хөгжмийн хэв маяг хүмүүс сэтгэлээ тайвшруулах үед тогтмол давтагдан гарч ирдэг нь ажиглагдсан байна.

Хөгжим бол стресс тайлах №1 арга

Оролцогчдын 35 хувь нь стрессээ тайлах гол арга нь хөгжим гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв.

Дасгал хөдөлгөөн — 27%

Кино, телевиз үзэх нь дараагийн байруудыг эзэлжээ.

Мөн судалгаанд оролцогчдын 72 хувь нь “хөгжим сонсох нь сэтгэлзүйн байдалд бодитоор эерэг нөлөө үзүүлдэг” гэж хариулсан байна.

Стрессийн үед хамгийн их сонсогддог уран бүтээлчдийн жагсаалтыг:

  • Linkin Park

  • Adele

  • Taylor Swift нар тэргүүлсэн байна.

ТУс судалгаанд рок, метал хамтлагууд давамгайлсан бөгөөд плэйлистийн дата шинжилгээгээр стресс тайлах жагсаалтад дараах рок хамтлагууд хамгийн олон давтагдсан байна:

  • Radiohead

  • Deftones

  • Linkin Park

Харин метал урсгалаас:

  • Alice in Chains

  • Slipknot

  • Metallica

Судлаачдын үзэж байгаагаар рок жанрын хөгжим нь сэтгэл хөдлөлийг гадагшлуулах, дотоод бачуурлыг “суллах”, сонсогчдод ойлгогдож буй мэдрэмж төрүүлэх зэрэг сэтгэлзүйн нөлөө үзүүлдэг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...