UBLife Logo
Загвар

Нарны шил бүх цаг үеийн хамгийн шилдэг аксессуараар нэрлэгдлээ

Нарны шил бүх цаг үеийн хамгийн шилдэг аксессуараар нэрлэгдлээ

Хувцаслалт дан ганц гоё гаднах хувцсаар хэмжигдэхгүй. Түүнийг илүү онцгой, мартагдашгүй болгодог хамгийн чухал зүйл бол аксессуар. Тэгвэл “бүх цаг үеийн хамгийн шилдэг аксессуар юу вэ?” гэсэн асуултад олон нийтийн санал асуулгаар нарны шил тэргүүлжээ. Сошиал платформ болох Pubity “You Decide” нэртэй цуврал санал асуулгыг зохион байгуулж, энэ удаад 16 төрлийн аксессуарыг хооронд нь өрсөлдүүлсэн байна. Инстаграм хэрэглэгчдийн саналаар шат дараатай хасагдах хэлбэрээр явагдсан уг санал асуулгын эцсийн ялагчаар нарны шил тодорчээ.

Энэ нь олон хүний хувьд гайхах зүйл биш. Нарны шил хэдэн арван жилийн турш загварын салбарын салшгүй хэсэг байсаар ирсэн бөгөөд практик хэрэглээтэйгээс гадна “cool” төрхийн бэлгэдэл болсоор иржээ.

Холливудын алтан үеийн од Грета Гарбогоос эхлээд The Ramones, U2, Lady Gaga зэрэг уран бүтээлчид хүртэл нарны шилээр өөрийн имижийг бүтээж, салгнүй хэсгээ болгож байсан түүхтэй.

Хоёрдугаар байрт бугуйн цаг

Цаг бол зөвхөн цаг харах хэрэгсэл биш, харин стиль тодорхойлогч аксессуар болж чадсан зүйлсийн нэг. Жишээлбэл Марти МакФлайн Casio цаг эсвэл Жэймс Борнын TAG Heuer зэрэг нь кино ертөнцөд хүртэл дурсагдахуйц хэв маяг болж үлджээ. Мөн тансаг зэрэглэлийн цагны брэндүүд Холливудын алдартнуудыг сурталчилгаандаа тогтмол ашигладаг нь энэ аксессуарын үнэ цэнийг улам өсгөдөг.

Хагас шигшээд: Бүс ба ээмэг

Бүс нь практик хэрэглээнээс давж, рок оддын салшгүй имиж болж ирсэн. Лемми зэрэг рок уран бүтээлчид өргөн бүс, том төмөр горхиороо алдартай байсан бол 2000-аад оны үед бүс бүр ч хүчтэй эргэн ирсэн.

Харин ээмэгний хувьд сонголт хязгааргүй. Минимал, тансаг эсвэл том, этгээд загвар аль аль нь “iconic” төрх бүрдүүлж чаддаг.

Шөвгийн наймд үлдсэн аксессуарууд

Даавуун цүнх

Beanie малгай

Гинж, зүүлт

Бээлий

Даавуун цүнхийг Кэйт Холмес, Элле Фаннинг, Зендая зэрэг одууд сүүлийн жилүүдэд трэнд болгосон бөгөөд нэг хэсэг хүн бүрийн сонголт, хэрэглээ болж байв.

Эхний шатнаас хасагдсан аксессуарууд

Энэ удаагийн санал асуулга малгай болон зарим төрлийн гоёл чимэглэлд таатай байсангүй.

Бейсболл малгай, Бандана, бөгж, бугуйвч, шүдний гоёл зэрэг аксессуарууд эхний шатнаасаа хасагдсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...