UBLife Logo
Newsfeed

БҮРХЭГ өдөрт дуртай хүмүүсийн л ОЙЛГОХ 13 МЭДРЭМЖ

БҮРХЭГ өдөрт дуртай хүмүүсийн л ОЙЛГОХ 13 МЭДРЭМЖ

Бүрхэг, хааяахан шиврэх бороон дуслууд, дулаахан нөмрөг... Тиймээ, энэ бол таны өдөр!


1. Сайхан кофе, дуртай цайгаа чанаж аягалаад цонхоороо бодлогошрон харах.

2. Бороон дусал, цасан ширхэг, бүрхэг тэнгэрийг ажиглан суухуйд хамгийн оновчтой, сайхан санаа төрөхвий.

3. Бүрхэг өдөр цаанаа л нэг амар амгалан. Энэ өдөр юу хийвэл төгс зохицохыг та хэнээс ч илүү мэднэ.

4. Хур бороо ганц нэгээр дуслан чийг үнэртэх нь хаврын улирлын нэг тансаглал шүү.

5. Бүрхэг өдөр сонсдог хөгжим, үздэг кино, уншдаг ном гээд бүхэл бүтэн тусгай төлөвлөгөө танд бий.

6. Дотоод дуу хоолойгоо сонсоход хамгийн тохиромжтой үе.

7. Бүрхэг өдөр бол дурсамжийн гүүр л гэсэн үг. Дурсамжаараа аялаарай.

8. Банштай цай ууж, балай балай юм бодно = Бүрхэг өдөр = Аз жаргал

9. Үүлэн чөлөөний нарны гоёмсгийг энэ л өдөр ажаарай.

10. Уран бүтээлчдийн хамгийн эрч хүчтэй, бүтээл нь “гараас гарах” сайхан үе. Онгод орох, хөглөгдөх гэхчлэн шидийн үйлд улирал, цаг агаар хамгийн их нөлөөтэй байж мэдэх юм.

11. Уншсан ном, сонссон хөгжмөө хамгийн гүн гүнзгийгээр мэдэрнэ. Гол дүр нь яг өөрөө юм шиг л санагдана.

12. Хэн нэгэнд захидал бичиж, сэтгэлээ илчлэх таатай үе бол бүрхэг өдөр шүү дээ.

13. Хамгийн гол нь эмороход хамгийн тааламжтай өдөр бол бүрхэг өдөр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...