UBLife Logo
Спорт

“The MongolZ” чансааны 8, “The Huns” 43-т жагсаж байна

“The MongolZ” чансааны 8, “The Huns” 43-т жагсаж байна

Цахим спортын HLTV сайтаас CS2 багуудын чансаагаа шинэчлэн гаргалаа. Чансааг 1000 оноотой “Team Vitality” тэргүүлж байна. “Natus Vincere” хоёрдугаар байрт 632 оноотой орлоо. Манай “The MongolZ” багийн хувьд өөрчлөлтгүй наймдугаар байртаа хэвээр үлдсэн бол “The Huns” 23 байр ахиж, 43-т орж ирлээ. “Chinggis Warriors” баг яг 100-д бичигдэж байна.

HLTV чансаа /2026,05,18/

1, Team Vitality 1000 оноо

2, Natus Vincere 632

3, Team Spirit 445

4, Team Falcons 404

5, FURIA 383

6, Aurora Gaming 331

7, PARIVISION 288

8, The MongolZ 267

9, MOUZ 253

10, Astralis 221

23, The Huns 26 оноо

100, Chinggis Warriors 9

Энэ сарын 17-нд хоёр том тэмцээн өндөрлөсөн. “PGL Astana 2026” тэмцээнд “Team Spirit”, “IEM Atlanta 2026” тэмцээнд “Natus Vincere” түрүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...