UBLife Logo
Спорт

ДАШТ: Неймартай ч хэл ам дагуулсан Бразилын шигшээ баг

ДАШТ: Неймартай ч хэл ам дагуулсан Бразилын шигшээ баг

Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Карло Анчелотти ДАШТ-д оролцох багийнхаа эцсийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Түүний сонголт одоо Бразилд нэлээд шуугиан дагуулаад байна.

Юуны өмнө Неймарыг дуудсан явдал. “Сантос” баг лигтээ 15 дугаар байрт явж, хасагдах дөхөж байгаа. Неймар өөрөө энэ жил 6 гоол, 4 дамжуулалттай. Тэрээр шигшээ багийн гоолын рекордыг 79 гоолоор эзэмшдэг. Хөгжөөн дэмжигчдийн хилэнг хүргэсэн нэг зүйл нь  Жоао Педро, Антони хоёр дуудагдсангүй. Гэтэл ОХУ-ын Зенитийн Луис Энрике сонгогдсон байлаа. Педро Премьер лигт 15 гоолтой бол Луис Оросын лигт 2 гоолтой. Харин Антони “Бетис” багаа Аваргуудын лигт оруулж, 14 гоол хийсэн.

Карло аавын сонголт хэр зөв болохыг ДАШТ харуулна.

Хаалгач: Алиссон ("Ливерпуль"), Эдерсон ("Фенербахче"), Вевертон ("Гремио");

Хамгаалагч: Алекс Сандро ("Фламенго"), Бремер ("Ювентус"), Данило ("Фламенго"), Дуглас Сантос ("Зенит"), Габриэл Магальяйнш ("Арсенал"), Ибаньес ("Аль-Ахли"), Лео Перейра ("Фламенго"), Маркиньос ("ПСЖ"), Уэсли ("Рома");

Хагас хамгаалагч: Бруно Гимарайнш ("Ньюкасл"), Каземиро ("Манчестер Юнайтед"), Данило Сантос ("Ботафого"), Фабиньо ("Аль-Иттихад"), Лукас Пакета ("Фламенго");

Довтлогч: Эндрик ("Лион"), Габриэль Мартинелли ("Арсенал"), Игорь Тиаго ("Брентфорд"), Луис Энрике ("Зенит"), Матеус Кунья ("Манчестер Юнайтед"), Неймар ("Сантос"), Рафинья ("Барселона"), Райан ("Борнмут"), Винисиус Жуниор ("Реал" Мадрид).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...