Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Томас Тухель ирэх сард эхлэх ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа. Тухелийн багт 35 настай Хендерсон, Саудын Арабын лигийн довтлогч дуудагдсан ч Палмер, Фоден, Трент, Магуайр гэсэн одод нь байсангүй.
Английн шигшээ баг
Хаалгач: Дин Хендерсон (Кристал Пэлас), Жордан Пикфорд (Эвертон), Жеймс Траффорд (Манчестер Сити);
Хамгаалагч: Валентино Ливраменто, Дэн Бёрн (Ньюкасл Юнайтед), Жон Стоунз, Марк Гехи, Нико О'Райли (Манчестер Сити), Рис Жеймс (Челси), Эзри Конса (Астон Вилла), Жарелл Куанса (Байер), Жед Спенс (Тоттенхэм Хотспур);
Хагас хамгаалагч: Эллиот Андерсон (Ноттингем Форест), Жуд Беллингем (Реал Мадрид), Деклан Райс, Эберечи Эзе (Арсенал), Жордан Хендерсон (Брентфорд), Кобби Майну (Манчестер Юнайтед), Морган Рожерс (Астон Вилла);
Довтлогч: Энтони Гордон (Ньюкасл Юнайтед), Харри Кейн (Бавари), Маркус Рашфорд (Барселона), Букайо Сака (Арсенал), Айван Тони (Аль-Ахли), Олли Уоткинс (Астон Вилла).

Томас Тухель “Энэ бол хамгийн шилдэг бүрэлдэхүүн гэж найдаж байна. Эхний өдрөөс л бид хамгийн авьяастайнуудыг цуглуулах биш хамгийн шилдэг бүрэлдэхүүнийг сонгоно гэж ярьж байсан. Би тамирчдаа хэд хэдэн нөхцөлөөр шалгаруулсан. Тухайн тоглогч бидний төлөө юу хийсэн бэ? Энэ тамирчин ямар нэг шинэ зүйл авчирч чадах уу? Шигшээ багт байгуулсан гавьяаг нь мэдээж тооцсон. Бид тэднийг клуб, багтаа хэрхэн ажиллаж байгааг ажиглаж байлаа. Анхны өргөтгөсөн бүрэлдэхүүний 55 тоглогч бүгд л шигшээ багт орох гавьяатай хүмүүс байлаа. Эндээс 26-г нь сонгоно гэдэг маш хэцүү байсан” гэжээ.
