UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Энэ жилийн ДАШТ Казахстанд болно

Чөлөөт бөх: Энэ жилийн ДАШТ Казахстанд болно

ДБНХ-ноос 2026 оны сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ийг Казахстан улсад зохион байгуулах болсноо зарлалаа. Уг нь тэмцээн хуваарь ёсоор Ойрх Дорнодод Бахрейн явагдах ёстой байлаа. Гэвч АНУ, Ираны дайны нөлөөгөөр аюулгүй байдлаа авч хэлэлцэн, Казахстан улсад шилжүүлжээ. Хугацааны хувьд өөрчлөлт байхгүй бөгөөд аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1 хүртэл явагдана.

Казахстаны Астана хот 2019 онд Нур-Султан нэртэй байхдаа ДАШ-ийг хүлээн авч байсан. Тус хотын “Baris Arena” цэнгэлдэх 12 мянган хүний багтаамжтай юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...