UBLife Logo
Спорт

Допингтой олимп ганцхан рекорд амжилттай өндөрлөлөө

Допингтой олимп ганцхан рекорд амжилттай өндөрлөлөө

Энэ сарын 21-24-нд АНУ-ын Лас-Вегаст түүхэнд хамгийн анхны допинг, хүч нэмэгдүүлэх бодисыг зөвшөөрсөн “Enhanced Games” спортын наадам явагдаж өндөрлөлөө. Дэлхийн рекорд эвдэх болгонд 1 сая ам.доллар амласан энэ наадмын ивээн тэтгэгчдийн нэг нь Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү байна. Допинг чөлөөтэй “Enhanced Games” наадмыг Австралийн бизнесмен Арон Д’Соуз санаачилжээ. Хамтрагчид дотор нь PayPal системийн үндэслэгч, саятан Петер Тиль, Саудын Арабын ханхүү Халед бин Альвалид аль Сауд нар байх ажээ. Наадмын зохион байгуулалт нь 1,2 тэрбум ам.доллар болсон нь Зун, өвлийн олимпын наадмаас л бага, бусад спортын тэмцээнээс их байгаа юм.

Арон Д’Соузын гол уриа нь “My body, my choice” (Миний бие, миний сонголт). Харин гол үзэл санаа нь яагаад засгийн газар, спортын байгууллагууд тамирчдын өмнөөс биеэ хэрхэн ашиглах талаар шийдвэр гаргах эрхтэй юм бэ, юу ч хэрэглэсэн тэр хүний эрх чөлөө гэсэн утгатай.

Хэдий их хэмжээний мөнгө зарцуулсан ч анхны наадам спортын 3 төрөл ойрын зайн гүйлт, усанд сэлэлт, хүндийг өргөлтөөр явагдаж, дөнгөж ганцхан дэлхийн рекорт амжилт тогтоожээ. Бүх допинг, сэргээшийг зөвшөөрөөд байхад арай л чамлам амжилт байлаа.  

Грекийн усанд сэлэлтийн Кристиан Голомеев 50 метр зайд дэлхийн шинэ рекорд тогтоосон. Мэдээж түүний амжилтыг Олон улсын “World Aquatics” холбоо хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ л Кристиан сая доллартой болж чадсан.  

Зохион байгуулагчдын том зорилго нь 100 метр зайд Усэйн Болтын 9,58 түүхэн амжилтыг эвдэх байлаа.  Олимп, дэлхийн медальт Фред Керли гарч ирсэн ч арай ядан 10,00 гүйлээ. Юу хэрэглэснийг нь чөтгөр л мэдэх буй заа. Харин эмэгтэй 100 метр зайд Барбадосын Тристан Эвелин допинг хэрэглэлгүй гүйж, 11,26 амжилт үзүүллээ.

Допинг чухал үүрэгтэй хүндийг өргөлтөд ч энэ наадмын тамирчид олигтой байсангүй. Наадмыг зохион байгуулагчдын супер тамирчин гаргах оролдлого үр дүнгүй боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...