Америкийн дуучин, хөгжимчин, бүхэл бүтэн үеийн төлөөлөл Боб Дилан 85 нас хүрлээ. Бараг нэгэн зууны поп хөгжмийг тэр тэргүүлжээ гээд хэлчихэд болохоор. Түүний дуу дайны эсрэг жагсаал, оюутны хотхон, Африкийн шугуй гээд өөрчлөлт шинэчлэл хүссэн бүх газарт цуурайтдаг байлаа. “Blowin' in the Wind”, “The Times They Are a-Changin'” дууны үг америкчуудын хэд хэдэн үеийг төлөөлж байсан юм. Боб 1941 онд Дутуд хотод еврей дүрвэгчдийн гэрт төрсөн. Аавын тал нь Украины Лдесса, ээжийн тал нь Литвагаас АНУ-д нүүж очжээ.
Дилан бол амьд домог. 1988 онд Рок-н-роллын Алдрын танхимд орж, “Rolling Stone” сэтгүүл түүнийг хон төрөлхтний түүхэнд бичигдсэн хамгийн шилдэг уран бүтээлчийн жагсаалтад The Beatles-ийн дараа хоёрт бичиж байлаа.

Ингээд 85 нас хүрсэн амьд домог Боб Диланы амьдралын дүрэмтэй танилцъя.
“Тэгш эрх гэсэн дэмий яриаг сонсохоос ч дургүй хүрдэг. Хүмүүс юугаараа тэгш вэ гэвэл бүгд хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээрээ л тэгш”
“Зарим хүн борооноос таашаал авдаг бол зарим нь зүгээр л нордог”
“Хэрэв хүн сэрснээсээ хойш унтах хүртлээ дуртай юмаа хийж чадаж байгаа бол аз жаргалтай гэсэн үг”
“Аз жаргал зам дээр хэвтэж байдаггүй. Аз жаргал бол өөрөө зам юм”
“Хэн ч бүрэн эрх чөлөөтэй биш. Шувуу хүртэл тэнгэрт хадагдсан байдаг”
“Би шашин шүтлэгээс хол байдаг. Учир нь шүтлэг хүнийг байнга буруутай мэт мэдрэмжтэй болгодог”
“Дурсамжаа хайрла, хадгал. Чи тэр үеэ дахин мэдэрч чадахгүй шүү”
“Хүмүүс итгэдэг зүйлээ бараг хийдэггүй. Тэд тухайн үед юу хийхэд амар байна түүнийг сонгож хийчхээд дараа нь харамсдаг”
“Дурлах, ухаантай байх хоёрыг зэрэг гүйцэтгэх боломж байхгүй”
“Шүлэг бол шалдан хүн юм”

“Хайр дурлалын харьцаанд байснаас адал явдалтай байх нь надад илүү ойр”
“Би эмх замбараагүйд дуртай. Гэхдээ эмх замбараагүй байдал надад дуртай эсэхэд би эргэлздэг”
“Урлаг бол хэзээ ч дуусахгүй хуурмаг байдлын үргэлжлэл юм”
“Улс төрчид шийдэж чадахаасаа илүү асуудал үүсгэдэг”
“Би чухал биш, миний дуунууд чухал. Би бол тэр дууг хүргэж өгч байгаа шууданч төдий зүйл”

“Зурагтаар мэдээ үзэхдээ бид энэ дэлхийг хэзээ ч хөгжим сонсож байгаагүй хүмүүс удирддаг юм байна гэдгийг ойлгодог”
“Хэрэв Ерөнхийлөгч болон тэдний туслахууд “Хамлет”-ийг ойлгодоггүй бол тэд биднийг ойлгоно гэж яаж найдаж болох билээ”
“Боб Дилан үргэлж байсан, намайг төрөхөөс өмнө ч байсан. Энэ дүрд хамгийн сайн тохирдог болохоор л би одоо Бобын үүргийг гүйцэтгэж байна”
“Анх удаа би Элвисийг сонсоод шоронгоос гарах мэт мэдрэмж амссан. Тэгээд л цаашдаа хэн нэгэнд хэзээ ч ажиллахгүй гэдгээ ухаарсан”

“Сайн харвал би нэг ч улс төрийн дуу бичээгүй. Хөгжим энэ дэлхийг аварч чадна гэдэгт би итгэдэггүй”
“Би яруу найраг гэдэг үгэнд дургүй. Тийм болохоор өөрийгөө яруу найрагч гэж үздэггүй”
“Алдартай олны танил байх хэцүү. Есус Христ хэт тодорсон болохоор түүнийг цаазалсан. Тийм болохоор би алга болох дуртай”
“Би амьдралдаа дөрөвхөн дуу бичсэн. Гэхдээ энэ дөрвөө хэдэн сая дахин бичсэн”

“Намайг ойлгохын тулд миний дуу хөгжмийг сонсох хэрэгтэй. Гол нь зөв дууг сонгох”
“Чамд миний хөгжим таалагдаж байна гэдэг би чамд ямар нэг өртэй гэсэн үг биш”
“Намайг шүтдэг гээд байгаа хүмүүсийн өмнө би ямар ч үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Би бичсэн дуундаа л хариуцлага хүлээнэ. Харин фенүүдтэй больё гэж бодоогүй”
“Насаараа хөгжим оролдох гэж байгаа хмүүүст хэлэхэд аккордеон бүх хөгжмийн зэмсгийг оролж чаддаг юм”

“Битлз бол агуу уран бүтээл, хөгжим. Гэхдээ би тэднийг рок-н-ролл гэж боддоггүй”
“Саальчин болсон юм бол сүүгээ үлдээлгүй бүрэн сааж сур”
“Би наяад ондоо зогсчихсон мэт санагддаг”
“Одоогийн хөгжимчид туурвих, бүтээх хүсэл, эрмэлзэлгүй болсон. Та хэчнээн хичээгээд Элвис шиг алдаршиж чадахгүй. Жон шиг алдар хүндийн оргилд гарч чадахгүй. Жимийн тансаглалыг гүйцэргүй, зарсан пянзны тоогоороо Битлзийг гүйцэхгүй. Бидний хувьд бүр хэцүү байсан. Бид Бетховеныг давж гарсан хүн шүү дээ”

