Оскарын шагналт, Ирландын жүжигчин Киллиан Мерфи 50 насны тэгш ойгоо тэмдэглэж байна. Түүнийг тун далд, дахин давтагдашгүй, нууцлаг хүн гэж ярьдаг билээ. Ингээд таны сонирхлыг татах 10 баримтыг толилуулж байна. Яагаад Килиан бусдаас онцгой билээ?
1. Киллиан — олон хэлтэй
Мерфи франц, англи, ирланд, шотланд хэлтэй. Уншаад зогсохгүй чөлөөтэй ярьдаг. Киллиан “Бэтмен” кинонд Пугалогийн дүрийг бүтээхэд хэн ч түүнийг ирланд хүн гэж мэдээгүй. Тэр үнэхээр ямар ч аялгагүй англиар ярьж байлаа.

2. Мерфи хайр, дурлалдаа үнэнч
1996 онд Киллиан Мерфи хамтлагтайгаа дуулж байгаад ирланд уран зураач бүсгүй Ивонн МакГиннесстэй танилцсан. Тэд найман жил хамт амьдраад ууган хүүгээ төрөхийн өмнө гэрлэлтээ батлуулсан юм. Одоо тэд хоёр хүүтэй.

3. Киллиан Мерфи цагаан хоолтой байсан
Тэрээр 15 жил мах огт идээгүй. Учир нь амьтнаас хүнд халддаг элдэв өвчнөөс айж байлаа. Мерфи “Би нэг удаа үхрийн галзуу өвчин хүнд хэрхэн халддаг талаар нэвтрүүлэг үзэж суулаа. Ингээд л өмнөө байгаа стейкийг идэхээс айдаг болсон” гэж хэлж байв. Гэхдээ “Peaky Blinders” кинонд тоглохын тулд масс, булчингаа нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Ингээд найруулагч Ноланы шаардлагаар дахин мах идэж эхэлсэн юм.

4. Түүний үс засалт моодонд орсон
“Peaky Blinders” киноны Томас Шелбигийн үсийг кино гарсны дараа залуус дууриадаг болсон. Мерфи өөрөө зураг авалт дуусангуут үсээ өөрчилсөн ч 1930-аад оны энэ хэв маяг ихэд тархсан билээ.

5. Хүүхдүүд нь киног нь үздэггүй
“Миний ихэнх дүр хүүхдүүдэд тохирдоггүй. Тэд миний дүр, бүтээлээр баярлахгүй. Тийм болохоор хүүхдүүддээ киогоо үзүүлдэггүй. Кино бизнес бол тэнэг салбар болохоор тэр” гэж хэлж байлаа.

6. Мёрфи — дуучин, дижей
Тэрээр 10 настайдаа дуу зохиож, хэд хэдэн хамтлагт гитарчин байв. “The Sons of Mr Green Genes” хамтлаг нь олны анхаарлыг татаж эхэлсэн ч Мерфи жүжигчин болж, дуучны замнал нь төгссөн түүхтэй. Гэхдээ тэр үе үе хөгжмийн наадам дээр дижей хийдэг.

7. Тэр кино театртай
Лондонд 15 жил амьдраад Мерфи эхнэрийн хамт Ирланддаа харьсан. Тэд Динглд 2024 онд “Phoenix Cinema” кино театрыг худалдан авсан. COVID-19 цар тахлаар бүрэн дампуурсан театрыг тэд удахгүй сэргээх болно. “Phoenix Cinema” бол орон нутгийн соёлын өв, дурсгал гэж тэр үздэг.

8. Зураг авалт дээр хэт их тамхи татсан
“Peaky Blinders” киноны Томас Шелби юм л бол тамхи асааж, татдаг билээ. Энэ кинонд тоглосны дараа Мёрфи тамхинаас гарсан. Учир нь хоёрдугаар бүлгийн зураг авалтын үеэр тэр бараг 6000 тамхи татсан байлаа. Ингээд дахин тамхичны дүрд тоглохгүй гэж байтал “Оппенгеймер” гарч ирлээ. Түүний дүр нь хэт их тамхи татаад хоолойны хорт хавдар болсон эрдэмтэн. Мёрфигийн эрүүл мэндийг бодоод энэ кинон дээрх тамхинуудыг никотингүй байхаар хийлгэжээ.

9. Мёрфи сайн дурын элч
Тэрээр Ирландын орон гэргүй хүмүүст зориулсан ЮНИСЕФ, ЮНЕСКО болон бусад сангийн төсөлд идэвхтэй оролцдог. 2022 онд “The Empathy Book for Ireland” номын редактороор ажилласан. Бүх орлогоо Мёрфи хүүхэд, залуучуудын санд хандивласан байна.

10. Тэр фэйсбүүкгүй
Мёрфи олон нийтийн сүлжээнд нэг ч аккаунтгүй. Нэгэн ярилцлагадаа тэр “Олон нийтийн сүлжээ сонирхол татдаггүй. Тэнд сайхан юм юу ч байхгүй” гэж байв. Мёрфи хувийн амьдрал, ажлаа маш сайн ялгаж, олны нүдэнд амьдралаа харуулах дургүй. Фэнүүдтэйгээ биечлэн уулзах дуртай.

