Азийн казахуудын хуралдаан өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж байна.

Хуралдаанаар Азийн орнуудын казахчууд, тэдний нийгэмлэгүүдийн соёл, хүмүүнлэгийн харилцаа болон мэдээллийн технологийн (IT) салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Хуралдаанаар "Азийн орнуудын казах нийгэмлэгүүдийн зөвлөл"-ийг албан ёсоор байгуулах баримт бичгийг баталсан байна.
Монголын казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбооны тэргүүн Айнагуль Сарайкызы “Өнөөдөр Монголын УИХ-д нэг эмэгтэй, 4 эрэгтэй казах хүн ажиллаж байна. Тэдний нэг нь Хөдөлмөрийн сайд Абубакир” хэмээн ярьжээ.
