UBLife Logo
Спорт

Лионель Мессигээр удирдуулсан Аргентины шигшээ баг

Лионель Мессигээр удирдуулсан Аргентины шигшээ баг

Сүүлийн дэлхийн аварга Аргентины шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Мэдүүлэгт 38 настай Лионель Месси багтсан бөгөөд тэрээр 6 дахь ДАШТ-дээ оролцоно. Месси 2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-д оролцож, 2022 онд дэлхийн аварга болсон. Энэ дэлхийн аваргын тэмцээнд Аргентины шигшээ хэсэгтээ Алжир, Австри, Иордантай таараад байгаа билээ.

Аргентины шигшээ баг

Хаалгач: Эмилиано Мартинес (Астон Вилла), Хуан Муссо (Атлетико Мадрид), Херонимо Рульи (Марсель);

Хамгаалагч: Науэль Молина (Атлетико Мадрид), Гонсало Монтьель (Ривер Плейт), Кристиан Ромеро (Тоттенхэм), Леонардо Балерди (Марсель), Лисандро Мартинес (Манчестер Юнайтед), Николас Отаменди (Бенфика), Николас Тальяфико (Лион), Факундо Медина (Ланс);

Хагас хамгаалагч: Леандро Паредес (Бока Хуниорс), Жовани Ло Чельсо (Бетис), Родриго Де Пауль (Интер Майами), Тьяго Альмада (Атлетико Мадрид), Эксекиэль Паласиос (Байер), Николас Гонсалес (Ювентус), Нико Пас (Комо), Алексис Мак Аллистер (Ливерпуль), Энцо Фернандес (Челси), Валентин Барко (Страсбург);

Довтлогч: Хулиан Альварес (Атлетико Мадрид), Лионель Месси (Интер Майами), Лаутаро Мартинес (Интер), Хосе Мануэль Лопес (Палмейрас), Жулиано Симеоне (Атлетико Мадрид).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...