UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд : Poetry Night, цомгийн нээлт, тоглолтууд

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд : Poetry Night, цомгийн нээлт, тоглолтууд

Зуны сэрүүхэн өдрүүд үргэлжилсээр. Энэ долоо хоногийн онцлох эвентийг танилцуулж байна. Хадгалж аваад, хайртай дотнын хүмүүстэйгээ хамт зочлоорой.


Poetry Night

Хэзээ: 2026.06.08

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

UB LIFE сайт болон Fat Cat Jazz Club Ulaanbaatar хамтран зохион байгуулдаг “Poetry Night“ яруу найргийн үдэш ирэх даваа гаригт болно. Энэ удаагийн яруу найргийн үдэш “Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ?“ гэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Бид бусдын өмнө олон дүр бүтээж амьдардаг. Харин гэрэл унтарч, утас чимээгүй болж, хэн ч биднийг ажиглахгүй болсон тэр мөчид үлддэг хүн хэн бэ? Чиний нууж явдаг бодол, хэлж чаддаггүй үгс, хамгийн үнэн айдас, хамгийн нандин мөрөөдөл, хүмүүсийн мэддэггүй өнгөрсний тухай энэ үдэш ярилцъя.

Arc Ekiden 2026

Хэзээ: 2026.06.13

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Монголын Эрүүл Мэндийн Гүйлтийн Холбоо НҮТББ нь эрүүл мэндийг дэмжигч, гүйлтийн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нэрэмжит “Ekiden” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Дайралцаан 7

Хэзээ: 2026.06.12

Хаана: M bank arena

UB Comedy Club-аас Дайралцаан шоуг долоо дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаад олон сонирхолтой зочид, комедианууд оролцохоор болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Quiz Night

Хэзээ: 2026.06.11

Хаана: УИД-н 7 давхар, New York Empire restaurant

Quiz Night уламжлал болсон хэдийнээ олонд танигдсан эвент юм. Найз нөхөдтэйгөө өөрсдийн мэдлэгийг шалган, цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Энэ долоо хоногийн сэдэв хараахан зарлагдаагүй байна.

Vandebo 10 жил

Хэзээ: 2026.06.13, 14

Хаана: SOCIAL PAY PARK

Vandebo хамтлагийн 10 жилийн ойн тоглолт энэ амралтын өдрүүдээр болох гэж байна. Тэд өөрсдийн бүхий л хит дуунуудыг багтаасан нийт 65 дуугаа дуулахаар бэлдэж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

MMA FIGHTING NIGHT SHOW 2026

Хэзээ: 2026.06.11

Хаана: Өмнөговь аймаг, Даланзадгад хот

MMA, Grappling, K1 төрлийн нийт 10 халз тулаан өрнөж, шилдэг тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөх аж. Түүнчлэн тус арга хэмжээнд Монголын орчин үеийн хөгжмийн төлөөлөл болсон Wolfizm, Young Sub, Key K, DJ Buyka, Nominjin нар хүрэлцэн ирж, өөрсдийн хит уран бүтээлээр үзэгч, фенүүдтэйгээ уулзах ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

₮$€ цомгийн нээлт

Хэзээ: 2026.06.10

Хаана: Zaisan Hill Event Hall

Реппэр Цэцэгийн 17 жилийн дараа гаргаж буй шинэ цомгийн нээлт. Энэ үдэш сонсогч фенүүдийнхээ хамт шинэ цомгоо задалж, сонсож, түүхийг нь хуваалцаж, хамтдаа бүжих чөлөөт консепцтой гэнэ шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...