Зун цаг нэгэнтээ хаяанд ирж, залуусын хүсэн хүлээдэг амьд хөгжмийн наадмуудын тов гарч эхэллээ. Энэ жилийн Xyyp Music Festival (XMF) хэд хэдэн томоохон шинэчлэлтэйгээр эргэн ирэхэд бэлэн боллоо! Хэрэв та одоог хүртэл тасалбараа авах уу, яах уу гэж эргэлзэж суугаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Бид танд XMF-ийг алгасаж болохгүйг батлах 6 шалтгааныг дэлгэе.
1. 10 жилийн ойг угтсан 2 өдрийн фестиваль
2017 оноос жил бүр зохиогдож байгаа XMF өмнө нь зөвхөн нэг өдрийн тоглолт байсан бол энэ жилээс “жинхэнэ” фестиваль хувилбартаа шилжлээ. XMF-2026 Гачууртад байрлах 'Монгол Шилтгээн'-д анх удаа 2 өдрийн турш зохион байгуулагдах ба үзэгчид задгай талбайд амьд хөгжим сонсож, байгалийн сайханд майхантайгаа хоноглох зэрэг олон мэдрэмжийг нэгэн зэрэг авах боломжтой.

2. “Дэндүү даацтай”, чанартай уран бүтээлчид
Монголын төдийгүй дэлхийн амьд хөгжмийн соёлыг байлдан дагуулж буй The Hu хамтлагаас эхлээд Харанга, Хурд, Никитон, Нисванис, Моханик (тийм ээ чи зөв харсан, Моханик эргэн ирэх болно ), зэрэг домгууд, хип хоп, электроник, поп урсгалын үе үеийн шилдэг уран бүтээлчид бүгд XMF-д цуглана. Үүгээр зогсохгүй Aigel, Nine Treasures, Akha, Yenlik тэргүүтэй олон улсын авьяаслаг уран бүтээлчдийг Цэцэ, Киви, Growl of clown, Davaidasha, Mrs.M нартай нэгэн дор үзэж, сонсох боломжтой гэхээр гоё биш гэж үү?
Дуртай дуугаа мянга мянган залуустай зэрэгцэн амьдаар дуулж, мэдрэх тэр агшинг юутай зүйрлэх билээ…
3. Таныг уйдаахгүй таван тайз
XMF жил бүр визуал арт, гэрэл, дуугаралтаараа үргэлж шинийг эрэлхийлдэг. Харин энэ удаа хараа булааж, сэтгэл баясгах таван тайзыг бэлдээд байна. Томоохон хамтлагуудыг нэгтгэсэн үндсэн буюу MAIN STAGE, хип-хоп соёл, хэмнэлийг мэдрүүлэх HOOD STAGE , инди болон альтернатив рок хөгжмийн SAVDAG STAGE, уянгын аялгуу, комеди аль алийг нь сонсгох LUMIÈRE DOUCE, нар мандсан ч хэмнэлээ үл алдах NISDEG STAGE байх юм.
4. Байгальд бас танд ээлтэй наадам
Фестивальд явж очих зам ойр байх тусам амар шүү дээ. Зам дээр цаг хугацаа алдахын оронд, үзэсгэлэнт Туул голын эрэгт хөгжмийн хэмнэлийг мэдрээсэй гэсэндээ энэ жил Монгол Шилтгээнийг сонгожээ. XMF-ийн зохион байгуулагчид ширхэг ч хоггүй наадахаар талбайгаа бэлдэж, бидний дурсамжийг сэргээн, илүү шинэлэг, соёлтой уур амьсгалыг бүрдүүлэхээр шаргуу ажиллаж байна.
5. Гэр бүлээрээ зорих наадам: 16-аас доош насныхан үнэ төлбөргүй
XMF бол зөвхөн залуусынх биш, бүх үеийнхнийг нэгтгэсэн соёлын том баяр билээ. Тэгвэл амьд хөгжимд дуртай эцэг эхчүүдэд дуулгах таатай мэдээ байгаа нь XMF-д 16-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй нэвтрэх эрх юм.Цэвэр агаарт амьд хөгжмийн соёлыг гэр бүлээрээ мэдэрч, мартагдашгүй дурсамж бүтээгээрэй.
6. Санхүүгийн дарамтгүй наадам
Фестивальд оролцохын тулд гэнэт их хэмжээний зардал гаргаж санхүүгийн ачаалал авдаг үе ард хоцорчээ. XMF-ийн тасалбараа авахдаа Sono app-ийг ашиглан 5 сарын хугацаанд 10 хуваан төлөх боломжтой болсон байна. Мөн Storepay, Pocket апп ч байгаа.
За тэгэхээр яг одоо boxoffice.mn-ээр тасалбараа аваад, санхүүгийн дарамтгүй сэтгэл амар лүүкээ бүрдүүлж, наадамдаа бэлдээрэй. ;)
