UBLife Logo
Дэлхий

Пикачү, Нарүтогийн фенүүд Трампын эсрэг

Пикачү, Нарүтогийн фенүүд Трампын эсрэг

Японд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг ажиллагаа эхэллээ. Трамп өнгөрсөн Бямба гарагт “Truth Social” сүлжээнд өөрийгөө анимэгийн Нарүто Үзүмаки мэтээр  дүрсэлсэн зураг оруулсан. Энэ нь япончуудын дургүйцлийг хүргэжээ.

Одоо Наран оронд АНУ-ын Ерөнхийлөгчийг япон хүүхэлдэйн кино, анимэ, мангагийн баатруудын дүрийг ашиглахгүй байх шаардлага гаргаж, гарын үсэг цуглуулж эхлээд байна. Тэд Трампыг зөвхөн энэ удаа биш өнгөрсөн гуравдугаар сард ч анимэ баатрыг ашигласан гэж мэдэгджээ. Гуравдугаар сард Цагаан Ордны твиттер хуудсанд “Америк улсаа дахин агуу гүрэн болгоё” гэсэн пост оруулахдаа  “Pokémon Pokopia” тоглоомын кадр ашигласан байсан. Маргааш нь Иранд цохилт өгч байгаа бичлэгтээ “Югио”, “Dragon Ball” хүүхэлдэйн киноны дүрсийг ашигласан байжээ.

Одоогийн байдлаар 20 мянган хүн гарын үсэг зураад байгаа бөгөөд шаардлагад “Трамп япон хүүхэлдэйн киноны баатруудыг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Зохиогчийн эрх зөрчлөө” гэж дурджээ. Анимэг бүтээгч “Pokémon Company International” компани ч Трампыг шүүмжилж, Цагаан Ордноос нэн даруй хариу өгөхийг шаардсан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...