АНУ-ын “Tesla” компанийн захирал, 54 настай Илон Маск өнөөдөр дэлхийн түүхэн дэх анхны их наядтан болох боломжтой байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:30 цагт Үнэт цаасны бирж дээр “SpaceX” хувьцааны худалдаа эхлэх бөгөөд хувьцааны үнээс шалтгаалан энэхүү түүхэн үйл явдал тохиох эсэх нь мэдэгдэнэ. “SpaceX” бол хувийн компани тул Маск яг хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг нь тодорхойгүй байсан. Харин бирж дээр гарснаар Маскийн хөрөнгийн хэмжээг тодорхойлох боломжтой болох юм.

Forbes-ийн тооцоогоор Маскийн эзэмшдэг “SpaceX”-ийн багц хувьцааны үнэ 866 тэрбум ам.доллар ажээ. “Nasdaq” биржийн худалдаа тус компанийн үнэлгээг батлах юм бол Маскийн хөрөнгө 1,1 их наяд ам.доллар болох учиртай. “SpaceX”-ийн хувьцааг байрлуулсан нь АНУ-ын түүхэнд хамгийн том IPO болж байгаа.
Илон хөрөнгө нь 500 тэрбум, 600 тэрбум, 700 тэрбум ам.доллар хүрсэн анхны хүн болон түүхэнд тэмдэглэгдсэн. Түүхэнд анхны их наядтан болоход хэдхэн цаг үлджээ.
