UBLife Logo
Спорт

Монгол, ОХУ-ын жүдо бөхийн холбоод гэрээ байгууллаа

Монгол, ОХУ-ын жүдо бөхийн холбоод гэрээ байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод болсон жүдо бөхийн Их Дуулга тэмцээний үеэр Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга ОХУ-ын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Соловейчиктэй уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Сергей Соловейчик “Монголын жүдогийн холбоо бол манай дотно анд, ах дүүгийн найрсаг харилцаатай холбоо. Бид монгол нөхдөө тэмцээн уралдаанд харах болгондоо баяртай байдаг. ОХУ-д болж байгаа бүх тэмцээнд монголчууд оролцдог. Энэхүү дэлхийн хүчирхэг холбоодын нэгтэй бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэрээ байгууллаа. Гэхдээ бидний харилцаа шинэ форматаар явагдана. Монголын тамирчдыг бид Сочид болох хамтарсан цугларалтад урьсан. Залуучуудын “Битва городов” шинэ тэмцээнд монгол бөхчүүд оролцоно. Манай мэргэжилтнүүд, жүдочид Монголд болох бүхий л тэмцээнд оролцоож байх болно” Монголын өсвөр, идэрчүүд, залуучууд, насанд хүхэгчдийн бүх шигшээ багийг хамтарсан бэлтгэлд урьж байна. Харилцан ашигтай ажиллах юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...