Цахим спортын HLTV порталаас CS2 төрлийн дэлхийн шинэ чансаагаа гаргалаа. Хэдий сүүлийн тэмцээнд түрүүлээгүй ч “Team Vitality” 941 оноогоор тэргүүлж байна. Тэдний араас “Team Falcons” (859 оноо), “Team Spirit” (692 оноо) нэхэж байна.

HLTV шинэ чансаа /22.06.2026/
1, Team Vitality 941 оноо
2, Team Falcons 859
3, Team Spirit 692
4, FURIA 621
5, Natus Vincere 613
6, Aurora Gaming 466
7, G2 Esports 337
8, 9z 283
9, MOUZ 280
10, BetBoom Team 274
11, The MongolZ 274
Энэ сарын 21-нд улирлын хамгийн том тэмцээн болох “IEM Cologne Major 2026” өндөрлөж, “Team Falcons” баг түрүүлсэн билээ.
