Цахим спортын “BC.Game” баг шинэчлэл хийсээр байна. Тэд энэ удаад Азбаяр "Senzu" Мөнхболдыг худалдан авч, нэгтгэснээ зарлалаа. Манай тамирчин тус багт дөрөвдүгээр сараас зээлээр тоглоод гэрээ нь дууссан байсан юм. Дөнгөж өчигдөр “BC.Game” баг Senzu-тэй салах ёс үйлдэж байсан бол нэг өдрийн дараа бүрэн өөрийн тамирчин болголоо. Тэд албан ёсны хуудсандаа “Төлбөр хийчихлээ. Гэртээ тавтай морил, Senzu” гэж бичсэн байлаа.
Одоогийн байдлаар Португалын багт 3 тоглогч байгаа.
Денис "electroNic" Шарипов;
Александр "s1mple" Костылев;
Азбаяр "Senzu" Мөнхболд;
Виктор "TaZ" Войтас (дасгалжуулагч).
Зургаадугаар сарын сүүлээр хоёр шинэ тоглогч авна. Тэдний нэг нь тун алдартай тамирчин гэдгийг эх сурвалж онцолжээ. Багаас Португалын гурван тоглогчоо сэлгээнд шилжүүлсэн байна. “BC.Game” баг долоодугаар сарын сүүлээр Финландад болох “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцох юм.
