"ҮсэгТоо" залуу уран бүтээлчдийн нэгдэл нь 2026 оны 8 дугаар сард B Contemporary Gallery-д “Хотын чимээ” нэртэй хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн нь орчин үеийн хотын амьдрал, хүний өдөр тутмын мэдрэмж, нийгмийн өөрчлөлтийг залуу уран бүтээлчдийн өнцгөөс харуулсан бүтээлүүдийг нэгтгэн үзэгчдэд хүргэх юм. Үзэсгэлэнд уран зураг, анимейшн, гэрэл зураг, инсталляц, дизайн зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн илэрхийлэл багтаж, залуу үеийн уран бүтээлчдийн дуу хоолой, үзэл санааг нэг дороос мэдрэх боломжийг олгоно.
Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг дэмжих хүрээнд ҮсэгТоо нэгдэл нь 2026 оны 6 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд Монголын Үндэсний Төв Номын Санд Relief болон Puppet воркшопуудыг зохион байгуулж байна.
Relief Workshop – Баримлын болон рельефийн үндсэн зарчимд тулгуурлан гадаргуу дээр хэлбэр дүрс бүтээх техникийг туршина. 06.27,28-ны 11:00 цагаас

Puppet Workshop – Энгийн материал ашиглан өөрийн өвөрмөц дүр, хүүхэлдэйг бүтээж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх интерактив сургалт. 06.27,28-ны 15:00 цагаас

Эдгээр воркшоп нь урлагийг сонирхогч хүн бүрт нээлттэй бөгөөд өмнөх туршлага шаардахгүй. Бүх материал бэлэн байх бөгөөд оролцогчид өөрийн гараар өвөрмөц бүтээл урлахын зэрэгцээ шинэ техник, арга барилтай танилцах боломжтой. Воркшопоос төвлөрсөн орлого нь “Хотын чимээ” үзэсгэлэнгийн хэрэгжилтийг дэмжихэд зориулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг @Usegtoo инстаграм хаягаас авна уу. Холбогдох утас: 95153085
