HLTV.org сайтаас CS2 төрлийн хамгийн ирээдүйтэй 50 тоглогчийн ээлжит жагсаалтыг гаргалаа. Энэхүү чансаанд том тэмцээнд оролцож, хүчтэй өрсөлдөгчтэй тоглож байгаа 21 хүртэлх насны тамирчид багтдаг юм. HLTV сардаа нэг удаа чансааг гаргадаг бөгөөд өсөн дээшлэх ирээдүйтэй тамирчныг зааж өгдөг онцлогтой.
Долоодугаар сарын чансааны эхний тавд:
Жюгас dziugss Степонавичюс (Литва);
Каспер xKacpersky Габара (Польш);
Дмитро dem0n Мирошниченко (Украин);
Климентий kl1m Кривошеев (ОХУ);
Адриан xelex Винче (Унгар).
Монгол тамирчдаас “Huns” багийн Анарбилэг cobrazera Ууганбаяр энэхүү жагсаалтын 7-д бичигджээ. Өмнөх чансаанд манай тамирчин 4-т орж байсан юм.
Мөн монгол тамирчдаас “Chinggis Warriors” багийн Золбаяр 'tikuak' Чимэдцэрэн 38-д жагслаа.

