UBLife Logo
Спорт

Английн шигшээ багийн од тоглогч Жуд Беллингемийн тухай 12 баримт

Английн шигшээ багийн од тоглогч Жуд Беллингемийн тухай 12 баримт

ДАШТ-ий гал гарсан тоглолтууд үргэлжилж буй бөгөөд дөнгөж өнөөдөр Английн шигшээ баг Мексикийн шигшээ багийн эсрэг тоглон, 3-2 гоолоор Англи дараагийн шатанд үлдлээ. Энэхүү тоглолтын од яах аргагүй Жуд Беллингем байлаа. Одоо Английн баг Норвегийн багтай ирэх амралтын өдрүүдэд тоглохоор оноолт таараад байна.

1. Жуд Беллингем энэ жил 23 настай

Тэрээр 2003 оны 6 сарын 29-нд төрсөн. 186 см өндөр. Тэрээр АНУ-ын модел, сошиал медиа инфлюнсер, 28 настай Ашлин Кастротой үерхдэг.

2. Төрөхөөсөө л хөлбөмбөгтэй холбогдсон нь

Беллингемийн хөлбөмбөгт дурлах болсон шалтгаан нь түүний аав Маркаас үүдэлтэй бөгөөд Марк Английн мэргэжлийн бус хөлбөмбөгийн ертөнцөд нэр хүндтэй байжээ. Тэрээр мэргэжлийн бус хөлбөмбөгийн салбарт 700 гаруй гоол оруулсан тоглогч байв.

3. Гэр бүлийн авьяас

Жудийн дүү Жоуб Беллингем мөн мэргэжлийн хөлбөмбөгч бөгөөд ахынхнаа тоглож байсан Боруссия Дортмунд багт 7 дугаартай тоглож буй.

4. 15 насандаа “Under 23“ багт тоглож байв

Беллингем 2019 оны 8-р сард 15 настайдаа Бирмингем Ситигийн 23 хүртэлх насны багт анхны тоглолтоо хийсэн. Тэрээр тус клубын 23 хүртэлх насны багт тоглож байсан хамгийн залуу тоглогчдын нэг байсан бөгөөд гайхалтай тоглолтоороо хурдан хугацаанд нэр хүндтэй болжээ. Беллингем Бирмингем Ситид маш хурдтайгаар ахиж, удалгүй үндсэн багт дэвшжээ.

5. Гайхамшигт амжилт

Беллингем Бирмингемийн үндсэн багт тоглосон хамгийн залуу тоглогч болжээ. Тэрээр 16 нас 38 хоногтойдоо Бирмингемийн үндсэн багт анхны тоглолтоо хийж, клубын түүхэн дэх хоёр дахь хамгийн залуу тоглогч болжээ. Тэрээр мөн 16 нас 63 хоногтойдоо лигийн тоглолтод гараанд гарсан хамгийн залуу тоглогч юм. Түүгээр зогсохгүй тэр өдрөө Бирмингемийн төлөө анхны гоолоо оруулж, клубын түүхэн дэх хамгийн залуу гоол оруулсан тоглогч болжээ.

6. Бирмингем гайхалтай тоглогчдоо хүндэтгэл үзүүлж байв

2020 онд тоглогч Боруссия Дортмунд руу шилжсэнээр Бирмингем Сити баг 22 дугаартай өмсгөлийг бүрэн хадгалж үлдээхээр шийджээ. Одоо ирээдүйд тэрхүү багт тоглосон ямар ч тоглолгч 22 дугаарыг өөрийн болгох боломжгүй юм.

7. Аваргуудын лигт гоол оруулсан хамгийн залуу Англи тоглогч

Беллингем УЕФА-гийн Аваргуудын лигт гоол оруулсан хамгийн залуу Англи тоглогч юм. Тэрээр 2020 оны 11-р сарын 24-нд Боруссия Дортмундын төлөө Клуб Брюггегийн эсрэг хэсгийн шатны тоглолтод гоол оруулснаар энэ амжилтыг үзүүлсэн юм. Тухайн үед Беллингем 17 нас 85 хоногтой байсан нь түүнийг тус тэмцээнд гоол оруулсан хамгийн залуу Англи тоглогч болгожээ.

8. Дортмундын гоол оруулсан хамгийн залуу тоглогч

Беллингем Бундеслигт Боруссия Дортмундын гоол оруулсан хамгийн залуу тоглогч юм. Тэрээр тус багийнхаа төлөөх анхны гоолоо 2020 оны 11-р сарын 21-нд 17 нас 82 хоногтойдоо оруулж, Нури Сахины эзэмшиж байсан өмнөх дээд амжилтыг эвдсэн.

9. Английн шигшээ багийг төлөөлсөн гурав дахь хамгийн залуу тоглогч

2020 оны 11-р сарын 12-нд Ирландын эсрэг олон улсын нөхөрсөг тоглолтод оролцож, 17 нас 136 хоногтойдоо олон улсын хэмжээнд анхны тоглолтоо хийсэн гурав дахь хамгийн залуу Англи тоглогч болжээ.

10. Английн шигшээ багийн ДАШТ-д гоол оруулсан хоёр дахь хамгийн залуу тоглогч

2022 оны Английн ДАШТ-ий нээлтийн тоглолтод Ираны эсрэг оруулсан гоол нь түүнийг Майкл Оуэний дараа ДАШТ-д оруулсан хамгийн залуу хоёр дахь Английн гоол оруулагч болгосон. Тухайн үед түүний нас 19 нас 145 хоног байжээ.

11. Руни болон Жеррардыг шүтэн биширдэг байсан

Беллингем Английн алдарт тоглогчид болох Уэйн Руни, Стивен Жеррардыг шүтэн биширч өссөн. Тэрээр Bundesliga.com сайтад өгсөн ярилцлагадаа "Миний хувьд үргэлж Уэйн Руни, Стивен Жеррард нар шилдэг нь байсан. Бага байхдаа би зөвхөн Бирмингемийн өмсгөлийг л хүсдэг байсан. Тэгээд яваандаа улам их үзэх болгондоо би Уэйн Рунигийн өмсгөл, Стивен Жеррардын өмсгөлийг л хүсдэг байсан юм шиг санагддаг байсан. Чи тэднийг хэтэрхий ихээр шүтдэг учраас чиний тоглолтын хэв маяг ч дагаж өөрчлөгддөг. Энэ хоёр тоглогч бол миний хөлбөмбөгийн хамгийн том хоёр баатрууд байх." гэжээ.

12. Үргэлжилсээр буй амжилтууд

Беллингем 2023/24 оны улиралд Реал Мадрид багт тоглож анхны улирлаараа Ла Лигийн улирлын шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн. Тэрээр мөн тухайн улиралдаа УЕФА Аваргуудын лигийн улирлын шилдэг залуу тоглогчоор шалгарч, 2024 оны ФИФА-гийн шилдэг эрэгтэй тоглогчийн шагналын санал хураалтад гуравдугаар байр эзэлсэн.

Түүний инстаграм одоогийн байдлаар 42.4 сая дагагчтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...