UBLife Logo
Хөлбөмбөг

ДАШТ-ий Мэргэн буудагчдын жагсаалт /2026.07.09/

ДАШТ-ий Мэргэн буудагчдын жагсаалт /2026.07.09/

Мексик, Канад, АНУ-д явагдаж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өрсөлдөөнтэй үргэлжилж байна. “Алтан пүүз” шагналын өрсөлдөөн ч улам шатсаар, гал гарсаар байгаа билээ. Шилдэг наймын тоглолтын өмнөх байдлаар 4 тамирчин гол эзнээр тодорч, гурван тоглогч нэхэж байна.

 “ДАШТ-2026” тэмцээний мэргэн буучдын жагсаалт

1, Лионель Месси, Аргентин – 8 гоол

2, Килиан Мбаппе, Франц – 7

3, Эрлинг Холанд, Норвеги – 7

4, Харри Кейн, Англи – 6

5, Усман Дембеле, Франц - 4

6, Исмаила Сарр, Сенегал – 4

7, Микель Оиарсабаль, Испани - 4

8, Жуд Беллингем, Англи - 4

9, Хулиан Киньонес, Мексик - 4

10, Винисиус Жуниор, Бразил – 4

Исмаила Сарр, Хулиан Киньонес, Винисиус нар тус бүр 4 гоолтой ч баг нь хасагдсан байгаа. Дараагийн буюу шөвгийн наймын тулаанд Холандын баг Кейн, Беллингемийн багтай өрсөлдөнө. Харин Месси Швейцартай, Мбаппе, Дембеле хоёр Мароккотой, Ойарсабаль Бельгитэй тоглох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...