UBLife Logo
Хөлбөмбөг

ДАШТ-д оролцож байсан аав ба хүүхдүүд

ДАШТ-д оролцож байсан аав ба хүүхдүүд

Өөр өөр ДАШТ-д, хэдэн арван жилийн зайтай ч хөлбөмбөгийн ДАШТ-ий талбай дээр гарч байсан аав, хөвгүүд бий. Зарим нь өөр өөр шигшээ багт хүчин зүтгэж байсан ч хөлбөмбөгийг хайрлах хайр нь ижилхэн байлаа. ДАШТ-д оролцож байсан аав хүүгийн 30 тохиолдол байдаг. Тэдний бараг тал хувь нь 2026 оны ДАШТ-д оногдож байна.

Норвег: Эрик Торстведт (1994) — Кристиан Торстведт (2026)
Норвег: Горан Сорлот (1994) — Александр Сорлот (2026)
Норвег: Альфе Инге Холанд (1994) — Эрлинг Холанд (2026)

Норвегийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1994 оны ДАШТ-д оролцож байсан 3 эрхмийн хүү багтсан байгаа. Эрлинг Холандын аав Альфе Инге Холанд, Александр Сорлотын аав Горан Сорлот, Кристиан Торстведтын аав Эрик Торстведт нар 1994 онд мөр зэрэгцэн тоглож байсан юм.

Франц: Лилиан Тюрам (1998, 2002, 2006) — Маркус Тюрам (2026)
Франц/Алжир: Зинедин Зидан (1998, 2002, 2006) — Люка Зидан (2026)

Францын алдарт Тюрамын гэр бүл. 1998 оны дэлхийн аварга, гурван ДАШТ-д зодоглосон хамгаалагч Лилиан Тюрамын хүү Маркус Тюрам энэ ДАШТ-д оролцож байна. Харин Зинедин Зиданы хүү Люка Зидан аавынхаа Францыг биш өвөг дээдсийнхээ нутаг Алжирын багт дуудагдсан байгаа.

Португал: Сержиу Консейсау (2002) — Франсишку Консейсау (2026)

1998 оны ДАШТ-д оролцож байсан Аргентины Диего Симеоне, Пабло Пас нарын хүү Жулиано Симеоне,  Нико Пас нар ч энд ирээд байна.

Аргентин: Диего Симеоне (1994, 1998, 2002) — Жулиано Симеоне (2026)
Аргентин: Пабло Пас (1998) — Нико Пас (2026)
Камерун/Швед: Жозеф Эланга (1998) — Энтони Эланга (2026)

Шинэ Зеландын тоглогч Тайлер Биндон авьаяас чадвараа ээжээсээ өвлөн авсан. Түүний ээж Женни Биндон 2007, 2011 оны ДАШТ-д оролцож байжээ.

Шинэ Зеланд (ээж, хүү) Женни Биндон (2007, 2011 — эмэгтэй ДАШТ) — Тайлер Биндон (2026)
АНУ: Грегг Берхалтер (2002, 2006) — Себастьян Берхалтер (2026)
АНУ: Клаудио Рейна (1994, 1998, 2002, 2006) — Жованни Рейна (2022, 2026)
Нидерланд: Патрик Клюйверт (1998) — Жастин Клюйверт (2026)
БНСУ: Ли Ыль Ен (2002, 2006) — Ли Тэ Сок (2026)
Шотланд: Брайан Ганн (1990) — Ангус Ганн (2026)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...