UBLife Logo
Хөлбөмбөг

Франц хөнгөхөн ялаад хагас шигшээд шалгарлаа

Франц хөнгөхөн ялаад хагас шигшээд шалгарлаа

Өчигдөр шөнө Францын шигшээ баг Марокког 2:0 буулган авч, ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа. Тэд 14-нд Арлингтонд Испани, Бельгийн ялсантай өрсөлдөх юм.  

Францад төрсөн марокко залуусаас бүрдсэн Марокко хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ гэж байсан ч хүлээлтэд хүрсэнгүй. Францад 1,7 сая марокко гаралтай хүн амьдардаг билээ. Тоглолтын гол баатар нь мэдээж Килиан Мбаппе. Мбаппе нэгдүгээр үеийн дундуур пенальти цохих эрх авсан ч цохилтоо алдсан. Гэхдээ 60 дахь минутад гоол оруулж, Мэргэн буучдын жагсаалтад Лео Месситэй тэнцлээ. Түүний гоолоос 6 минутын зайтай Усман Дембеле өрсөлдөгчийн хаалганд бөмбөг оруулж, ялалтаа бататгалаа.

Өнөөдөр орой Лос-Анжелест Испани, Бельгийн тоглолттой.

● Франц гурван ДАШТ дараалан, хагас шигшээд шалгарч байна. Өмнө нь Германы баг хоёр удаа (1982 - 1990, 2002 - 2014), Бразил нэг удаа (1994 - 2002) ийм амжилт үзүүлж байлаа.

● Францын баг түүхэндээ найман удаа хагас шигшээд шалгарсан амжилтаар Бразилтай зэрэгцлээ.

● Мбаппе найм дахь гоолоо хийж, Месситэй зэрэгцсэн. Тэрээр ДАШТ-д нийт 20 гоол оруулсан нь мөн Месситэй ижил үзүүлэлт байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...