UBLife Logo
Хөгжим

“Gangnam Style” дахиад л түүхэн амжилт бүтээлээ

“Gangnam Style” дахиад л түүхэн амжилт бүтээлээ

БНСУ-ын дуучин PSY дахиад л түүхэн амжилт тогтоолоо. Түүний “Gangnam Style” клип YouTube сувагт Азийн анхны 6 тэрбум үзэлттэй клип болсон байна.

Анх гарснаасаа хойш 14 жил өнгөрсөн ч “Gangnam Style” клипийг хүмүүс үзсээр л байна. Олон хүн энэ дууг к-поп хөгжмийг дэлхийд гаргасан анхны бүтээл гэж үздэг. Хөгшин, залуу бүх үеийнхэн үзэхэд таарсан, хөнгөхөн энэ бүтээлээр гадаадынхан солонгос хөгжимтэй танилцаж эхэлсэн гэж хэлэхэд болно.

“Gangnam Style” клип 2012 оны 12 дугаар сард тэрбум хандалтаа авч, “Billboard Hot 100” чартын хоёрдугаар байрт 3 сарын турш байрласан. Мөн дуучин PSY Их Британийн “Official Singles Chart” чартыг тэргүүлсэн анхны ази уран бүтээлч болж байлаа.

Одоо дуучин PSY “PSY SUMMER SWAG 2026” аялан тоглолт хийж байна. Тэгү, Инчён, Сөүлийн дараа тэрээр наймдугаар сард Тэжонд хоёр тоглолт хийх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...