Поп од Тэйлор Свифт болон NFL-ийн тамирчин Трэвис Келси нарын хурим зөвхөн оддын цугларалт байгаад зогсохгүй, хөгжмийн ертөнцийн томоохон тоглолтуудын нэг болж өнгөрсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Пол Маккартни 60 жилийн дараа алдарт дуугаа дахин дуулжээ
Үдшийн хамгийн онцгой мөчүүдийн нэг нь Пол Маккартни тайзнаа гарсан явдал байв.
Тэрээр The Beatles хамтлагийн сонгодог бүтээл болох "I Want to Hold Your Hand" дууг дуулсан бөгөөд энэ нь түүний уг бүтээлийг ойролцоогоор 60 жилийн дараа анх удаа амьд тоглолтоор дуулсан тохиолдол болсон гэж мэдээлжээ.
Пол Маккартни, Тэйлор Свифт нар олон жил нөхөрлөж буй бөгөөд 2020 онд Rolling Stone сэтгүүлийн нүүрэнд хамт гарч байсан юм.

Стиви Никс ч мөн гэнэтийн тоглолт үзүүлэв
Домогт дуучин Стиви Никс мөн хуримын хүлээн авалтын үеэр тайзнаа гарсан байна.
Түүний яг ямар дуунуудыг дуулсан нь ил болоогүй ч хэд хэдэн эх сурвалж түүнийг Пол Маккартнитай хамт тоглосныг баталжээ. Свифт өмнө нь Стиви Никсийг өөрийн хамгийн том хөгжмийн нөлөөлөгчдийн нэг хэмээн нэрлэж байсан бөгөөд тэд 2010 оны Grammy Awards дээр хамтран тоглож байв.

Тэйлор өөрөө тангаргийнхаа хэсгийг дуулжээ
Үдшийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчийн эзэн нь сүйт бүсгүй өөрөө байлаа.
Эх сурвалжуудын мэдээлснээр Тэйлор Свифт, Трэвис Келси нар ойролцоогоор 20 минут үргэлжилсэн хувийн тангараг бичсэн бөгөөд Тэйлор тангаргийнхаа зарим хэсгийг энгийнээр уншихын оронд дуулж хүргэсэн байна.
Адам Сэндлер тусгайлан дуу зохиожээ
Жүжигчин Адам Сэндлер хуримыг хөтлөн явуулсан төдийгүй хосуудад зориулан өөрийн бичсэн дууг амьд тоглолтоор хүргэсэн аж.
Дууны үг олон нийтэд ил болоогүй бөгөөд хуриманд утас ашиглахыг бүрэн хориглосон тул энэ тоглолтыг бичиж авсан бичлэг одоогоор байхгүй байна.

Оддын караоке
Албан ёсны тоглолтын дараа үдэшлэг илүү чөлөөтэй үргэлжилж, хэд хэдэн алдартан дуулсан гэх мэдээлэл гарчээ.
Deuxmoi-ийн мэдээлснээр дараах уран бүтээлчид хамтдаа дуулсан байна.
Сабрина Карпентер
Сиара
Кеша
The Chainsmokers
Аврил Лавинь
Тэйт МакРэй
Хосуудын хуримын талаар албан ёсны зураг, бичлэг тун цөөн байгаа бөгөөд зочдоос утас ашиглахгүй байхыг хатуу шаардсан тул үдшийн ихэнх мөч зөвхөн оролцсон хүмүүсийн дурсамж болон хэвлэлүүдийн мэдээллээр дамжин олон нийтэд хүрч байна.
