Японы сүмо бөхийн Нагоя башё 11 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ тэмцээн манай бөхчүүдийн хувьд тун онцлог башё болж байгаа. Озэки цолоо эргүүлэн аваад удаагүй байгаа Киришима хоёр дахь удаагаа ёкозүна цолны болзол сонсоод байна. Киришима Хаврын тэмцээнд түрүүлж, Зуны тэмцээнд 12 даваатай үзүүрлэсэн. Одоогийн байдлаар 9 даваад байна.

Энэ тэмцээнд нийт 22 монгол бөх барилдаж байгаа юм. Тамаваши 13 жилийн дараа жюүрёод унасан ч дараалан барилдсан амжилт нь үргэлжилж байгаа. Мэргэжилд ороод нэг ч өвдөг шороодоогүй байсан Асахифүжи макүшитагийн зүүний 11-ээс барилдаж байна. Харамсалтай нь жюүрёод барилдаж байсан Набатамэд унаж, дараалсан ялалт нь 25 дээр зогслоо. Уг нь макүшитад 7-0 түрүүлсэн бол хамгийн хурдан жюүрёод дэвшсэн бөхийн рекорд тогтоох байлаа.

Энэ тэмцээнээс хоёр шинэ монгол бөх маэзүмо барилдаж эхэлсэн.

МОНГОЛ БӨХЧҮҮД
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү 7:4
Озэки Киришима 9:2
М-5 Оошёома 5:6
М-8 Роога 5:6
М-10 Чиёошёома 3:8
М-12 Асахакүрюү 4:7
М-15 Оонокацү 2:9
Жюүрёо
Б-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4:7
Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 7:4
Б-4 Тошинофүжи Ө.Дэмиджамц 9:2
З-7 Б.Мөнх-Оргил Тамаваши 6:5
Б-10 Тамашёохо Э.Энхманлай 3:8
Макүшита
Б-9 Ваканофүжи Т.Бөхчулуун 0:0:5 гэмтэл
З-11 Асахифүжи Б.Очирсайхан 5:1
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат 4:2
Б-23 Тацүбаяма М.Буянтогтох 2:3
З-31 Казэноүми Ц.Билгүүн 2:3
Б-39 Саданохикари Д.Наранцогт 1:4
З-42 Госэйзан Б.Мөнх-Од 4:1
З-56 Тэнросэй С.Лувсангомбо 4:1
Б-59 Сачинофүжи Ганзориг Оргил 0:0:6
Санданмэ
З-3 Тэншёояма Г.Отгонбат 6:0
Жонидан
З-6 Хакүгэцүро А.Сүхбат 6:0
Маэзүмо
Жёошёюү А.Сосорхүү Минатогава дэвжээ 2:0
Хокүто М.Хүсэлбаатар Хаккакү дэвжээ 2:1
