Монголын цахим спортын шилдгүүдийн нэг Аюуш "mzinho" Батболд “BC.Game” багт шилжээд удаагүй байна. Тэрээр яагаад “The Mongolz” багаа орхих болсноо сэтгүүлчдэд ярьжээ.
Mzinho “Манай баг Cobrazera-г ирэх улирал сэлгээнд шилжүүлнэ гэдгийг сонсоод багаа солихоор шийдсэн. “Дахиад нэг шинэ тоглогч ирээд бүхнийг дахиад эхнээс нь эхлүүлэх юм байна. Ингэснээс олон улсын багт орьё. Туршлага хуримтлуулна” гэж бодсон. Senzu өмнө нь ч надаас “BC.Game” багт ирэхгүй юу гэж асуудаг байсан. Би дандаа “Дараа больё” гэж хариулдаг байсан. Харин Кобразераг сэлгээнд суулгах болсон мэдээ гарсны дараа Senzu надад “Дахиад нэг асууя. Манай багт орох уу? Энэ улирал сүүлийн удаа асууж байна шүү” гэж бичсэн байлаа. Бүх юм таарах шиг болсон тул би “ОК” гэж хариулсан” гэж ярьсан байна.
Тэрээр өмнө нь “Александр "s1mple" Костылев бол Бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Хэзээ нэгэн цагт түүнтэй хамт тоглоно гэж бодож ч байсангүй. Senzu, S1mple хоёр намайг энэ багт ирэхэд нөлөөлсөн” гэж байсан. Mzinho энэ сарын 9-нд албан ёсоор “BC.Game” багт шилжээд байгаа билээ.
“BC.Game” баг
Эмиль "Magisk" Рейф;
Денис "electroNic" Шарипов;
Александр "s1mple" Костылев;
Азбаяр "Senzu" Мөнхболд;
Аюуш "mzinho" Батболд
Виктор "TaZ" Войтас (дасгалжуулагч).

“BC.Game” баг долоодугаар сарын сүүлээр Финландад болох “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцохоор бүрэн бүрэлдэхүүнээр бэлтгэлдээ гараад байна.
