UBLife Logo
Спорт

Дэлхийн адууны өдөр 2026 | Монгол Улс дэлхийн морин соёлын төв болно

Ub.life
Ub.life
Дэлхийн адууны өдөр 2026 | Монгол Улс дэлхийн морин соёлын төв болно

“Дэлхийн адууны өдөр” цогц арга хэмжээ өнөөдөр үргэлжилж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 оны зургаадугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-нд тэмдэглэх тогтоолыг баталсан. Үүний хүрээнд зохион байгуулагдах анхны дэлхийн хэмжээний арга хэмжээ Монголд болох гэж байгаагаараа онцлог юм.

Энэ хүрээнд гурван өдрийн турш морин соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж буй. Үүнд:

  • Хурдан болон жороо морины уралдаан

  • Морин поло, морьт сурын харваа

  • Эмнэг булгиулах, морь уургалах зэрэг уламжлалт тэмцээнүүд

  • Адууны тоног хэрэгсэл, арьс ширэн эдлэлийн үзэсгэлэн

  • Айрагны соёл, үндэсний гар урлал, язгуур урлагийг сурталчлах хөтөлбөрүүд багтаж байна.

Мөн өнөөдөр буюу долоодугаар сарын 13-нд дэлхийн улс орнуудын төлөөлөл оролцсон Түмэн морины баярын парад үргэлжилж байна.

Түүнчлэн долоодугаар сарын 14-нд "Дэлхийн адууны бодлого форум" болох бөгөөд дэлхийн морин холбоод, морин заслын төвүүд, спортын байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Форумаар:

  • адуу, морин спортын дэлхийн бодлого,

  • морин заслын хөгжил,

  • адууны өв соёл ба соёлын дипломат бодлого,

  • морин спортын эдийн засаг, аялал жуулчлалын үр өгөөж,

  • адууны тавлаг байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

"Дэлхийн адууны өдөр-2026" нь адууны өв соёлыг дэлхийд сурталчлахаас гадна улс орнуудын урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, морин спорт, морин заслын тогтвортой хөгжлийг дэмжих, цаашдын олон улсын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой юм. Мөн 2027 оны Дэлхийн адууны өдрийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах зорилготой байна гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...