UBLife Logo
Спорт

Улсын наадамд 5 аварга, 7 арслан зодоглож байна

Улсын наадамд 5 аварга, 7 арслан зодоглож байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай тэргүүтэй 1024 бөх барилдаж байна.

Мөн Улсын Гарди 5, заан 16, харцага 26, начин цолтой 75 бөх барилдаж байна. Өнөөдөр бөхийн барилдааны нэгийн даваа, маргааш хоёр, гурвын даваа, 12-нд 4-10-ын даваа болох хуваарьтай байгаа юм.

Эхний даваанд Улсын Харцага Г.Батбаяр барилдаагүй тул залуу бөх Г.Алтангэрэл давлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...