UBLife Logo
Спорт

Зургаан улсын цолтон өвдөг шорооджээ

Зургаан улсын цолтон өвдөг шорооджээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай тэргүүтэй 1024 бөх барилдаж байна. Мөн Улсын Гарди 5, заан 16, харцага 26, начин цолтой 75 бөх нэгийн даваанд гарсан.

Үүнээс эхний даваанд Улсын Харцага Г.Батбаяр барилдаагүй тул залуу бөх Г.Алтангэрэл нэг давлаа. Мөн эхний даваанд Улсын начин Ц.Анхбаяр, Б.Суманчулуун, С.Даваасамбуу, Б.Баатарцол, Х.Цогтгэрэл нарын таван улсын цолтон өвдөг шороодоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...